2015 оны 12 сарын 25-наас шинээр хэрэгжиж эхэлсэн Сонгуулийн тухай хуулийн 83 дугаар зүйл заалтыг үндэслэн фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сувгуудыг хэсэг хугацаанд хааж магадгүй аж.
Уг хуулийн 83-р зүйлийн 7-д "Энэ хуулийн 83.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана” гэжээ.
Энэ нь хэн нэгэн нэр дэвшигч, нам, эвслийг гүтгэсэн, муулсан пост, жиргээний дагуу гомдол гарч, тухайн постын эзнийг хайж олох боломжгүй бол тухайн сошиал сувагт хандах хандалтыг тэр чигээр нь зогсоож болно гэсэн утга бүхий заалт юм.
Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад "Сонгуулийн үеэр гүтгэлэг, доромжлол бүхий пост жиргээний талаар гомдол гарвал энэхүү хуулийн заалтыг үндэслэн сошиал сувгуудийг хаана. Гэхдээ одоогоор журам нь гараагүй байгаа" гэв.
Б.ДэжидТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих