
Умард Солонгосын нацист маягийн харгислал хоёр жилийн өмнөх үеэс огтхон ч дээрдээгүй тул тус улсын удирдагчдын хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй гэмт хэргийг шүүх ёстой гэж НҮБ-ын байцаагч баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ хэлсэн юм.
2014 оны НҮБ-ын тайланд бичсэнээр, Умард Солонгосын аюулгүй байдлын дарга нар иргэдэд системтэйгээр эрүү шүүлт тулгах, иргэдийг алах, өлсгөлөнгийн байдалд хүргэсний учир олон улсын шүүхээр орох ёстой гэж байсан юм.
Энэ бүх харгислалын ард магадгүй удирдагч Ким Чен Ун байж болзошгүйг сануулж байжээ.
Умард Солонгос дах НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Марзуки Дарусман мөн энэ сарын эхээр баривчлагдсан АНУ-ын оюутан, 2002 онд хулгайлагдсан 13 Япон хүний тухай хийгээд 1960-1990 оны хооронд Умард Солонгост хулгайлагдсан гадны иргэдийн тухай баримтыг дэлгэжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих