Жүжигчин Леонардо Ди Каприогийн 19 настайдаа авахуулсан ч нийтэд тараагүй зургууд олон нийтийн сүлжээнд тавигдан шуугиан тарьжээ. Эдгээр зургийг түүнийг Оскарын шагналд нэр дэвшихээс нэг жилийн өмнө буюу 1993 онд Лос Анжелес хотод авахуулсан аж. Энэ үед залуу жүжигчин Ди Каприо "Гилберт Грейн юу чадах вэ” хэмээх кинонд мэдрэлийн согогтой залуугийн дүр бүтээсэн бөгөөд энэ бүтээлээс кино судлаачид түүний авьяасыг олж харсан юм. Дашрамд дурдахад, "Critic's choice” кино шүүмжлэлийн сэтгүүл Леонардо Ди Каприог 2015 оны шилдэг жүжигчнээр нэрлэсэн билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14412
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих