Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудлын хажуугийн "Шангри-Ла төв"-ийн барилгад өчигдөр 11.50 цагийн үед гал гарсан билээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна.
Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан гэх эх сурвалж мэдээллээ.
Харин галын шалтгааныг тус буудлын ажилтнууд хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Учир нь "Тус барилгын цахилгааныг холболтыг өчигдөр албаны хүмүүс шалгах гэж байсан" хэмээн мэдэгджээ.
Б.Дэжид
gereg.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14454
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих