Улсын их баяр наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 11-н тохиосон байлаа. Улс орон даяар, тэр дундаа Улаанбаатар баярын уур амьсгалд бүрэн автжээ. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн Төв талбай, Төв цэнгэлдэхийг зорих авай. Ихэнх автобус, троллейбус мөн л тийшээ чиглэнэ. Ганболд энэ удаа ганцаараа наадахаар шийдсэн тул эхлээд Сүхбаатарын талбайгаар дайрахаар болов. Өөрөөр хэлбэл, цаг арай эрт байсан гэхэд болно. Улаанбаатарын цаг 10:30 цагийг заана. Талбайгаар онц гойд юм байсангүй. Талбайн зурагчид л овоо орлоготой байгаа бололтой. Үйлчлүүлэгчдээ булаацалдах ч хэрэггүй бололтой бие биендээ их л найрсаг хандаж харагдана. "Энхтайвны хонх’’-ны дэргэд хүмүүс шавжээ. Очвол шатарчид, даамчид, хөзөрчид бас бус тоглоомчид наадгайдаа улайрчээ. Зарим нь нэг удаагийн гэх аягаар сархад тойруулан баяраа тэмдэглэцгээнэ. Тэдний хэд нь зэгсэн халжээ. Нэг нөхөр "За, энд ингээд яах вэ? Бүгдээрээ цэнгэлдэх явъя. Тэнд ёстой цөм хийнэ дээ. Ноднин яалаа. Цөмөөрөө тавиас дээш мянгыг өдөр болгон хийгээ биз дээ? Баярын "наастар” орсон улс чаддаг, чаддаггүй ч хамаагүй тоглодог юм” гэв. Ганболд ч цэнгэлдэхийг зорихоор хөдлөхийн өмнө ганц сайхан тамхилъя гэж бодоод тэр хавийн нэгэн модон сандал дээр суулаа. Түүний өөдөөс харсан модон сандал дээр шар футболк, богиновтор цэнхэр жийнсэн банзал, хуучивтар цагаан пүүзтэй 20 гаруй насны бүсгүй "Витафит” ундаа шимэн сууна. Хальт ажвал харц нь сүүмгэр агаад нэлээн гунигтайвтар ажээ. Ганболд тамхиа асаалаа. Нөгөө бүсгүйн дэргэд үе тэнгийнх нь гэхээр хоёр залуу ирэн суув аа. Бүсгүй үргэсэн мэт босон Ганболдын хажууд ирж суужээ.
- Дүү хүү, сайхан наадаж байна уу? Залуус өдөөд байна уу?
- Сайхан наадаж байна аа. Тэднээс архи үнэртээд байна. Та сайхан наадаж байна уу?
- Сайхаан. Төв цэнгэлдэх орох санаатай. Хөлөө амраангаа тамхилж сууна даа. Дүү хүү, яаж наадах төлөвлөгөөтэй байна вэ?
- Би Хайлаастад найзындаа байдаг юм. Тэр нөхөр, хүүхэдтэйгээ Яармаг явсан. Аавынхаараа очоод тэндээ наадах юм гэсэн. Ганцаараа юу бодож хэвтэх билээ. Мөнгөгүй ч гарч ирээд ганц ундаа ууж сууна. Тэгнэ, ингэнэ гэсэн төлөвлөгөө одоохондоо алга. Дууных нь өнгөнөөс тэр үнэн хэлэв бололтой.
- Тэгвэл ахтайгаа хамт наадахгүй юу? Цэнгэлдэх оръё.
- Би мөнгөгүй, бөх нэг их сонирхдоггүй л дээ.
- Ах нь даана аа. Өнөөдөртөө цэнгэлдэх дотор орох угаасаа хэрэггүй. Нар зөв нэг тойроод, наадмын сонин хачинг сонирхсон шигээ хуушуур, бууз эргүүлцгээе, тэгэх үү?
- Тэгсэн ч яахав. Ингэхэд та яагаад ганцаараа яваа юм бэ? Эхнэр, хүүхэдтэйгээ нааддаггүй юм уу?
- Эхнэр бид хоёр салаад олон жил болж байна. Хүүхдүүд тусдаа гарсан. Ингээд л ганцаараа наадаж явна даа. Тэд ийн ярилцаад такси хөлөглөн одов. Төв цэнгэлдэх хүнээр ёстой хахаж байлаа. Цэнгэлдэхийн эргэн тойронд худалдаа гарчээ. Эхлээд хуушуурдахаар болов. Нэгэн асар нэлээн чөлөөтэй байлаа. Хуушуур нь ч аятайхан харагдана. Тав, таван хуушуур, цай захиалав. Таван хуушуур цохиод, дөрвөн аяга цай уухыг бодоход бүсгүй багагүй өлсөж, цангасан бололтой. Ямартай ч өчигдөр оройноос хойш юу ч идэж, уугаагүй болов уу гэмээр ажээ.
- Өнөөдөр хамт наадахаас хойш танилцъя даа. Намайг Ганболд гэдэг. Ганаа ах гэхэд л болно.
- Намайг Ганцэцэг гэдэг. Найзууд маань бас л Ганаа гэдэг юм.
- Тэгвэл хоёр Ганаа хамтдаа наадах уу даа. За, цэнгэлдэхээ тойрох уу даа. Тэд цэнгэлдэхийг тойрон юм юм сонирхон явав. Хэлхгэр дээл өмсөж, зодог шуудгаа бүсэлсэн бөхчүүд, хээнцэр залуус, хөгшид, хүүхэдгүй гоёсон хүмүүс холхилдоно. Ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байх ажээ. Ганцэцэг нэгэн ээмэг, бөгж зардаг газар саатасхийв. Ажиглавал тэр ээмэггүй ажээ. Нэгэн хавчдаг ээмэг сонирхоно. Үнийг асуувал хямдхан байв. "Арай өөрийг үзэхгүй юу? Ах нь баярын бэлэг болгон авч өгье. Одоохондоо энэ болно оо”. Ээмэг авч өгсөнд Ганцэцэг Ганаад баярласнаа илэрхийлээд "Чих хоосон оргиод байсан юм” гэв. Тэд цааш одлоо. Ярианаас нь ажихад тэрбээр Булган аймгийн буюу хөдөөний бүсгүй юм байна. Чингэлтэй чиглэлийн автобусанд кондуктороор хэсэг ажиллаад өнгөрсөн сарын сүүлчээр ажлаасаа гарчээ. Цалингийнхаа талыг аав, хүү хоёр руугаа явуулаад хагасыг нь авч үлдсэн нь ийнхүү дуусчээ.
Шуналгүй, элдэв араншингүй, даруухан, бүрэг бүсгүй болох нь хараажаар илт ажгуу. Тэд цэнгэлдэхийг хагас илүү тойроод сурын талбайг чиглэв. Монголчууд сураа тэгтэл их сонирхдоггүй болохоор суудалтай бөгөөд гадаадынхан харин элбэг аж. Тэд зураг авахын зэрэгцээ сур барьж, татаж сонирхоно. Хоёулаа сүүдэр бараадан тухлаж, сур жаал харав. Ерөнхийдөө Ганцэцэг бөх, сур нэг их сонирхдоггүй бололтой. Тэгэхдээ бас ч гэж эвшээж, суниаж, ийш тийш харсангүй. "Чи ингэхэд наадмын яг юуг нь сонирхдог вэ?” гэвэл "Морь” хэмээн товчхон хариулав. "Чи тэгээд түрүүн хэлэхгүй дээ. Хоёулаа морь үзэхгүй юу. Би бөх, морь, сур бүгдийг үздэг юм. Тэгэхээр надад аль нь ч яахав. Хоёулаа маргааш өглөө соёолон морины уралдаан үзэж, тоосонд даруулъя. Хийморь сэргэдэг юм”. Энэ үгийг сонсоод түүний нүд илт сэргээд ирэв. Ингэсээр явтал цаг ч бас нэлээд явжээ. "За, хоёулаа өдрийн хоолоо идье. Чи юу идмээр байна? Юу ч яахав дээ. Тэгвэл хоёулаа хорхог идье”. Тэд ийн тохироод хорхогийн эрэлд гарав. Нэг их хайх хэрэг байсангүй. "Хорхог аваарай” гэх дуун холгүй хадна. Нэлээд, зайдуухан, арай чөлөөтэй газар очин хорхог идэж, шөл уув. Ганцэцэг гэнэт ам нээв. Түүний нүүр хагарав бололтой. "Хорхогоо айргаар даруулбал мөн гоё оо”. "Нээрээ тийм шүү. Чи Булганых гэсэн байх аа. Танайх ч айраг сайтай даа”. "Аавын тал Сайхан сумынх. Айргийн сайхан тэнд л байдаг юм даа. Хорхог идээд айраг уувал эхлээд нэг, хоёр гүйлгэдэг биз? Тэгээд ч сайн айраг гүйлгэдэггүй юм. Харин таных яах бол, мэдэхгүй. Хааяа шар айраг уучихдаг юм, гайгүй байлгүй дээ”. Ийн хөөрөлдөөд айраг зардаг газрыг зорив. Аймаг болгоны шахуу айраг байлаа. Булганы гэх айргийг хэд хэдэн цэгт борлуулж байв. Ганцэцэг амсаж явсаар Булганы Сайханы айраг” гэсэн цэгт ирээд амталгаа хийв.
"Уг нь сайн айраг юм. Ирээд хоёр хоночихож, гэхдээ эндээс ууя” гэсэн нь тэр хавийнхныг тэр дундаа айраг борлуулж асан хоёр хүнийг алмайруулж орхив.
- Хоёр хоносныг чи яаж мэдэв?
- Би чинь Булганы хүүхэд шүү дээ.
- Өө, тийм үү? Аль сумынх вэ?
-Аавын талаа хөөвөл Сайханых. Би өөрөө төвийнх. Сайханд одоо хамаатан садан байхгүй ээ.
- Өө, нутгийн бүсгүй байна. Айраг уу. Хоёр хоносныг сайн мэдэж байна шүү. Ахтайгаа яваа юм уу?
- Тийм ээ, миний хуурай ах байгаа юм. Улаанбаатарынх.
- За, ууцгаа, ууцгаа. Тэд тухлан суугаад нэг, нэг литр айраг уув. Айраг ууж дуусаад явах болоход залуус тэр хоёрт нэг нэг литр айраг бэлэглэв. "За, дүү хүү ч ахыгаа зад дайллаа даа”. "Зад нь ч юу юм. Нутгийн хүмүүсийн буянаар ахад айраг амсууллаа гэх үү дээ”. Тэд буцаад цэнгэлдэхээ бараадав. Энэ удаа Ганаа ам нээв.
- За, хоёулаа маргааш өглөө эрт морь үзнэ. Энэ айраг бариад явах ч дээ. Орой талбайн цэнгүүн үзье. Ахад нь нэг санал байна. Би чамаас элдэв юм хүсэхгүй. Хоёулаа энэ хавьд буудал аваад гангар гунгар гэж хоноё доо”. "Заавал буудал гэж мөнгө үрээд яах юм? Манай найзынд очих уу? Тэд өнөөдөр ирэхгүй ш дээ. Би залуу байсан бол хамаатай юу. Өдий насанд айл эзгүйчлэх эвгүй ш дээ. Тухтай ч сууж чадахгүй. Сэтгэл хөвсөлзөөд дэмий байх”. "Тийм ч юм уу? Та өөрөө мэд дээ. Тэд ийн ярилцаад 120-ын гэх байрнуудыг зорилоо. Хувийн дэн буудал хэд хэд байх. Баяраар хүн ордоггүй бололтой, бүгд хоосон ажээ. Цэнгэлдэхэд ойрхныг нь бодон нүүрэн талын буудалд нэг ортой, дотроо ус, 00-той амьхандаа люкс өрөө авчээ. Ганболдыг товч танилцуулахаа мартжээ. Тэрбээр 45 нас зооглон буй идэр эр. Дээд боловсролтой, нүдэнд дулаахан, тогтсон ажилтай, аав, ээжтэйгээ амьдардаг эр ажгуу. Өөрийн орон байргүй нь нэг тиймэрхүү. Тэд байраа аваад, идэх уух зүйл цуглууллаа.
- Баяр болж байна. Би архи хөөцөлдөн уудаггүй. Гэхдээ ёслолын чанартай нэг шил архи авъя. Харин чи юу уух вэ?
- Би нэг их уудаггүй. Ганц хоёр пиво ууя.
- Талх, хиам, масло, жижиг варень, ундаа авъя.
- Та өөрөө мэд ээ. Тэд ярьсан ёсоор даруулгаа авчээ. Харин шар айргийн хувьд 2.5 литрийнхийг хоёрыг авчээ. Авсан бараагаа хөргөгчинд хийгээд жаал амарцгаан нэг нэг аяга пиво уужээ. Ганцэцэг тамхи татдаггүй юм байна. Ганаа татдаг тамхиа хангалттай авсан байлаа.
- За, хоёулаа цэнгэлдэх орж, жаал жуул юм сонирхоод, тэндээсээ талбай явъя.
- Талбайд яг юу болох юм бэ?
- Үдшийн цэнгүүн болно.
- Урлагийн тоглолт зонхилох байх даа. Тэгвэл ч гоё гоё юм болох нь ээ. Ийнхүү ярилцаад Төв цэнгэлдэхээ зорин одов оо. Наадам тарах болоогүй, хөл ихтэй байлаа. Энэ удаа зугаа цэнгэл, тоглоом наадмын газраар эргэлдэв. Хийлээд өлгөсөн шаарыг зүүгээр шидэж хагалах тоглоомд Ганцэцэг оролцон тун амжилттай онож. Томхон шагналын нэг болох тун хөөрхөн бамбарууш хожжээ. "Та шидэхгүй юм уу?” "Ах нь онохгүй биз. Харин буудлагын "тир’’-д очиж ганц хоёр сум тавья. Тэд тийш явлаа. Таван сум тавьсан ч бага калибрийн буу нь "чалчаад” болсонгүй. Дашрамд өгүүлэхэд, манай залуус "буу хална” гэж ярьдаг атлаа яг утгыг нь мэддэггүй юм билээ. Буугаар олон буудахаар гол төмөр нь халаад, сум хадууран одохыг "чалчих” гэдэг юм. Үүнээс үүдэлтэй үг л дээ. Тэр "буу халах” чинь. Дам утга нь чалчих болчихож байгаа хэрэг. "Буу халцгаах уу? Тэгье л дээ гэдэг нь чалчицгаах уу? Тэгье гэсэн санаа юм.
Нэг л мэдэхэд тэд талбайн цэнгүүн үзэж байлаа. Ганцэцэг урлагийн тоглолтыг шимтэн сонирхжээ. Түүнийг үүгээр товчилъё. Тэд 23:00 цагт буурчийн газраа ирэв. Баярын ширээгээ засан, тойрч, өөд өөдөөсөө харан суугаад өнөөдрийн үзсэн, харсан зүйлээ ярилцан, ёстой л "буу халав”. Баярын хундага ч тулгав. Ганболд ёс юм гээд өөртөө "100”, Ганцэцэгт "50” грамм хийгээд барьжээ. Эхний юмыг Ганцэцэг усаар даруулж бариад тогтоож орхилоо. Дараа нь хөргөгчнөөсөө хүйтэн пиво гарган ууцгаалаа. Халуун дулаан орой цэл хүйтэн пиво шимэх даанч сайхан ажээ. Бага багаар шимсээр 00:30 цагт зэгсэн халцгаагаад амрах болжээ. Ганцэцэгийн хоёр хацар туяараад зэгсэн халжээ. Бас "Хэлд орсон” байлаа. Ганцэцэгт ороо засав. Ганаа гэрлээ унтраагаад тайчин орлоо. Ганцэцэг хөхөвч, дотоожноосоо бусдыг тайчин гэрэвшингүй өвөрт нь ороод ирэв. Хэсэг ярив.
- Өглөө 06:00 цагт босно, утасныхаа сэрүүлгийг тавьчихъя. Соёолон ч гоё доо.
- Би аймгийн наадмын морийг л аавтайгаа үздэг байлаа. Улсын наадмынхыг үзэж байгаагүй ээ.
- Тэгвэл ахтайгаа Улсын наадмын морь үзэж дээ.
- Тэгж дээ. Дээшээ харж хэвтсэн Ганаа Ганцэцэг рүү харан бүсэлхийгээр нь зөөлхөн тэврэн. Тэр эр, эмийн ажил хийлгүй бас ч гэж уджээ. Тэгээд ч цэл залуухан (Ганцэцэг 26 настай) бүсгүй өвөртөлсөн гоонь эр яаж зүгээр хэвтэх билээ дээ.
- Чи хүүхэдтэй гэсэн байх аа. Насанд хүрсэн бүсгүйгээс нэг юм асууя даа. Чи эр хүнтэй унталгүй хэр удаж байна?
- Ганаа ах аа, та хэр удаж байна? Би ч бараг мартжээ.
- Ах нь их уджээ. Залуухан, сайхан бүсгүйтэй нэг оронд хэвтэхээр сэтгэл ихэд хөдлөх бололтой.
-Танд тэгж мэдрэгдэж байна уу?
- Хачин гоё мэдрэмж төрж байна. Ганцэцэг гүнээ шүүрс алдав.
- Ганцэцэг ээ?
- Аан.
- Ах нь чамайг зүгээр үнсчих үү?
Тэр дуугарсангүй. Ганаа түүнийг өөр рүүгээ татасхийгээд уруулыг нь озон авлаа. Ганцэцэг битүүхэн дуу алджээ. Тэр Ганцэцэгийн памбагар зөөлхөн уруулыг бараг үмхэлж байснаа нүүр нүдгүй үнсэн таалав. Тэгснээ хүзүүг нь үнстэл, Битгий улайлгаарай гэснээ хүзүүгээ хавчисхийгээд дуу алдан инээв.
- Яаж байна?
- Гижиг хүрээд байна. Ганаа түүний хэвлийг зөөлхөн илж байснаа гараа тойруулан хөхөвчийг нь мулталж орхив. Ингээд хөхийг нь илэн базан, үнсэн хөхөв. Ганцэцэг огт эсэргүүцсэнгүй. Зөөлхөн амьсгаадах ажээ. Гараа зөөлхөн гулгуулан хэвлий, хүйс орчмоор нь илэн доошилсоор байв. Түүний гар илбэтэй юм шиг нэг л мэдэхэд дотоожин дотуур нь шурган, тачирхан үсийг нь даван "цэцгийн дэлбээ”-нээ хүрэв. Тэр хавийг нь тэмтчин таалсаар байхуй тэр хавиар нь чийг даагаад иржээ. Нэгд, бүсгүй огг хорьсонгүй. Хоёрт, эмзэг эрхтэн нь норсон нь тэр мөн хүсэж тэчъяадан бэлэн болсны илрэл буй за. Ганаа гараа авалгүй бөгсөөр нь тойруулснаа дотоожийг нь доошлууллаа.
Өвдгийг нь өнгөртөл шувтлахад бүсгүй хөлөө ээлжлэн өргөн тайлуулсан нь бүгдийг зөвшөөрсний тэмдэг гэхэд болно. Үүнээс өөр яаж ч зөвшөөрөх билээ. Ганаа өөрийнхөө дотоожийг ганц гараараа шувт татаад аяархан гулсан дээр нь гарав. Бүсгүй толгойгоо хоёр тийш хаялан, бөгсөө займчин байв. Ганаа эр хүний сүр хүчийг илтгэсэн "махан илд”-ээ түүний бэлэгсийн амсарт хүргэн туршлагатай эрийн ёсоор шүргэлцүүлэн байснаа, толгойг нь амсарт нь оруулан зогтуссанаа гэнэт хүчтэй чичиж орхив. Ганцэцэг "Оох” хэмээн дуу алдан, дээшээ гулсахад хүзүүнээс нь өөр рүүгээ хүчтэй татахуй дор "Мм” гээд алцгасхийгээд явчихав. Ганаагийн "бүлүүр” угандаа тултал шингэн шургав. Тэр хэсэг хүчтэй цохисноо азнасхийгээд хүзүүг нь үнсэхэд гижиг нь арилжээ. Бүсгүйн чихнээ,
- Чиний өнөө гижиг яачихав хэмээн шивнэв. Бүсгүй,
- Тэр доогуур түүнээс аймаар юм болж байхад тэгэхгүй яах юм гээд эрхлэнгүй шивнэжээ. Энэ үгэнд азаартсан Ганаа улаан галзуу юм шиг цохиж авай. Бүсэлхийгээр нь тэврэн бөгсийг нь өөр рүүгээ наан татаад бүлж гарав. Бүсгүй "Ижий минь ээ” гэснээ бөгсөө тэрүүхэнд нь займчин, зандны үнэр ханхалсан амаа ангалзуулан, нарийхан ягаан хэлнийхээ үзүүрийг булталзуулах нь шидтэй гэмээр. Бүсгүй тачаадсандаа Ганаагийн зоонд хумсаа зөөлөн шигтгэн ирвэгнүүлэх нь нэн таатай. Ганаа гэнэт ухаанаа тавьжээ. Улаан галзуу амьтан хэлийг нь бараг ховх сорон, нүдэж, нүдэж "рашаан”-аа асгаж орхих нь тэр ээ. Бүсгүйн хэлийг тавихад "Ёо л доо. Үхлээ ш дээ” гээд амьсгааджээ. Ганаа "Чамайг алмаар, бүр идмээр байна ш дээ. Ямар гоё юм бэ?” гээд мөн л амьсгаадна. Тэр хоёрын биес нэгэн зэрэг тавирсан тул хэсэг тэврэлдэн хэвтэв. Бүсгүй "Ам цангав” гэв. Юу уухыг нь сонирхвол хүйтэн л бол юу ч яахав гэжээ. Хамгийн хүйтэн нь шар айраг байсан нь мэдээж. Ганаа өөрөө 50 татаад тамхилжээ.
- Чи цаашид чухам яая гэж бодож байна аа?
- Наадам өнгөрөөгөөд нэг харьдаг юм уу? Аав, хүү хоёроо нэг эргэчихээд есдүгээр сарын эхээр ирдэг юм бил үү? Ажилгүй байгаа болохоор зардал л хэцүү байна.
- Тэрэнд санаа зовох хэрэггүй. Багцаагаар 90 мянган төгрөг байхад болох уу?
- Бололгүй яах вэ. Хангалттай ш дээ. Замын зардал, гарын бэлэг гээд болно оо.
- Тэгвэл наадмын гурван хоногийг хамт өнгөрөөе. Сарын 14-нд яв даа. Би чамайг үдэж өгнө өө.
- Тэгье. Тэд ийн тохиров. Харин түүний ээж хэрхэснийг асууж зүрхэлсэнгүй. Хэсэг хэвттэл хүүхний өвөрмөц үнэр, бүр гэзэгнийх нь анхилуун танар ханхлан, сэрлийг өдөөв өө. Ганаа ч энэ удаа элдвээр маягласангүй. Ердийн байрлал сонгожээ. Тэр угаасаа нэг их шалиг самуун зангүй нэгэн билээ. Түүний торгомсог зөөлөн хэвлий дороос төөнөхийн таатайг хэлэх үү. Түүнийг дарж хэвтээд энгэр, хөхийг нь энхрийлэн үнсэж, таалав.
- Таны "юм” ямар хурдан сэргэдэг юм бэ?
- Тэгэхгүй яах юм бэ? Ийм хөөрхөн, залуухан гоё амттай охин өвөртөлчихөөд унтаад байх хэрэг үү гээд хүзүү, хоолойг нь зөөлөн ирвэгнүүлэн шимэнгээ "юм”-аа барилгүй, тэр хавиар нь тэмтчин байтал мод мэт илд нь орох ёстой газраа өөрөө олжээ. Амсар нь нээгдсэн "цэцгийн дэлбээ” рүү шурган, гулсан зөөлхөн орж одов оо. Түүний чийглэг, бүлээн эрхтэн Ганаагийн "Галзуу улаан”-ыг бүчин авав. Энэ удаа эвлэгхэн, зөөлхөн, алгуурхан хөдөлсөн агаад Ганцэцэг зөнгөөрөө мэдрэн, дороос нь залуу хүний хүчирхэг өгзгөөр тосгуулан, ивэн займчин хөдөлжээ. Ганаа түүнийг тас тэврэн, үнсэн, озон аядуухан хөдөлж байлаа. Нэг хэмийн хөдөлгөөн аажим хурдалсаар хэд хүчтэй цохиод тавьжээ. Цаг нэгэнт шөнийн 01 цаг болсонд унтацгаав.
Цагийн сэрүүлгээр сэрсэнд өглөөний 06 цаг болж байв. Биестээ өглөөний болон баярын мэнд хүргэлцэн "Нэг сайн ёсолж” аваад морь үзэхээр оджээ. Соёолон морьдын уралдаан үнэхээр сайхан болов. Булхай, луйвар гарсангүй. Тэр моринд үнэхээр дуртай ажээ. Морьд барианд орж ирэхэд баярлан дэвхцэж, алгаа ташихын зэрэгцээ доголон нулимстай харагдсан нь түүнийг гэрчилж байв. Тэд ийнхүү соёолонгийн тоосонд даруулан, айргийн таваар давхисан морины хөлсөнд "хүрэн” хийморийг сэргээв. Тэгээд нэг сайн хуушуурдаж аваад , Төв цэнгэлдэхийг зорьжээ. Мөн л дотогшоо орсонгүй. Бөхийн, тавын даваанаас эхлээд буудлын зурагтаар үзэхээр тохирчээ. Энэ тэрийг сонирхон наадмын талбайг тойрсоор, нэгэн цэгээс чанасан мах идэн, хариад идэхийг хайрцганд хийн авчээ. Булганы Сайханы айргаас мөнгийг нь төлөн уув. Өнөө өглөө ирсэн шинэ айраг гэсэн нь үнэн байжээ. Уруул чимчигнүүлэн, хамар сэтэртэл ханхийтэл хэхрүүлэх нь хачин сайхан санагджээ. Хүйтэн кола хэд хүчтэйхэн балгахад ингэдэгсэн гэхээр сайхан санагдав. Хоёулаа айргаа зэрэгцэн зогсоод ууж байсан тул сул гараараа бүсгүйн бөгс, өгзгийг зөөлхөн илэв.
- Хүүе ээ, болиоч. Хүн харвал яах юм бэ? гээд бүсгүй ааль гаргав.
- Харж л байг. Бид хоёрыг ямар таних юм биш. Тэр хоёрыг хар л даа. Хоёр хос тэврэлдэн озолдох ажээ.
-Хотынхон ч хамаагүй юм аа. Хөдөө ингэвэл хачин юм болно доо. Ганаа бүсгүйн бөгсийг зөөлхөн алгадаад "Үүнийг санаад байна” гэжээ.
- Саналаа гээд энд яах болж байна?
- Харья л даа. Бүсгүй ичингүйрэн доошоо харангаа зөөлхнөөр "За” гэв. Тэд харив. Ганаа шууд л тайчиж гарав. Ганцэцэг зогссоор байв.
- Орондоо орох уу даа?
- Би өдөр тэгэхдээ ичээд байдаг юм аа.
- Зүгээр ээ. Өдөр ингэхэд бие биенээ харж, мэдрээд харин ч гоё ш дээ. Бүсгүй зориг муутайхан тайчив. Тэр алгуурхан гулсан ороод ирэв. Ганаа түүнийг ганцхан татаад дороо хийчихлээ. Бүсгүй үнэхээр ичимхий ажээ. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн татах нь тэр ээ. Түүнийг хармаар байсан ч Ганаа тэгсэнгүй. Сайн алцайлгаж байгаад "юм”-аа чихэж орхив. Бүсгүй дассан бололтой дуу шуу гарсангүй. Харин зөөлхөн яраглажээ. Түүний биеэстэр гэх тэмдэггүй тансаг, анхилам үнэр ханхлах нь хуял тачаалыг туйлд нь хүргэнэ. Жаргахын дээдээр жарган, тавихын дээдээр тавьцгаажээ. Тэд ийнхүү гурван өдөр, шөнө наадаад Ганцэцэгийг гаргаж өгөв. Тэрбээр "Драгон” төвөөс унаандаа суув Хэзээ язааны хоёр мэт тэврэлдэн, үнсэлцэн, бүсгүй нутгийн зүг хүлгийн жолоо залав. Явахдаа ийн ярьжээ.
- Би есдүгээр сарын эхээр ирнэ. Надад таарах ажил бодож байгаарай.
- Тэгье ээ, сайн яваад ирээрэй. Тэр хоёр бараг хагацаж ядан байсан гэхэд болно. Ганаа яваад нэлээд удаж есдүгээр сар гарчээ. Тэр хоёр долоо хоногт утсаар хоёроос доошгүй ярьдаг байв. Есдүгээр сарын 05-н тохиох үед Ганаагийн утас дуугарав. Авбал "Ганаа ах аа, би "Драгон” дээр ирчихлээ” гэв. Тэр шурхийн гарч одов оо.
М.Тэлмэн
Эх сурвалж: "Маш нууц” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих