Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2013 оны 73 тоот тогтоолоор байгуулагдсан "Хэрлэн сумын газар өмчлөл, төлөвлөлтөд хяналт тавих” ажлын хэсгээс 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Хэрлэн сумын газрын харилцааны өнөөгийн байдал цаашдын төлөвлөлт” хэлэлцүүлгийг цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын зааланд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Дорнод НАА ХХК, ДБЭХС ТӨК, Төрийн бус байгууллагууд, Иргэд, Хэвлэл мэдээлэлийнхнийг хамрууллаа.
Хэлэлцүүлгээс газар олголтын үйл ажиллагаанд төрийн байгууллага болон иргэд аж ахуйн нэгж хууль журмаа сайтар дагаж мөрдөж ажиллах нь зүйтэй талаар хэлэлцүүлэгт оролцогчдоос санал гарч байсан. Мөн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар цаашид анхаарч ажиллах чиглэл өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих