Өнгөрсөн сард сошиал сүлжээнд зураг нь тархсан Лионел Мессигийн шүтэн бишрэгч 5 настай Афган хүү удахгүй мөрөөдлөө биелүүлж хайртай тамирчинтайгаа уулзахаар болжээ.
Тодруулбал, Афганистаны хөлбөмбөгийн холбоо хүүг Месситэй уулзуулахаар төлөвлөж , нэрт тамирчинтай холбогдсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Одоогоор Месси Афганистанд ирэх үү, эсвэл хүү Испани руу аялах уу, эсвэл бүр өөр газарт уулзах уу гэдгийг хараахан шийдээгүй байгаа аж. Хүүгийн аавд өмсгөл авах мөнгө байхгүй. Гэтэл хүү өмсгөл нэхээд уйлаад байсан тул төрсөн ах Хамаён нь гялгар уутаар өмсгөл хийж, пламастераар Мессигийн нэр болон дугаарыг бичиж өгсөн аж.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих