БОНХЯ-наас өчигдөр сэтгүүлчдэд мазаалайн судалгааны талаар тэдээлэл
хийлээ. Манай оронд 22 байгаа мазаалайг өсгөхөд удамзүйн генетикийн
судалгаа хийх шаардлагатай болжээ. Уг судалгааны ажилд салбарын яамны
зугээс ихээхэн анхаарал хандуулж ажилласан байна. Үүний хүрээнд АНУ руу
судлаач явуулж мазааяайн удамзүйн судалгааг хийлгэсэн байна. ШУА-ын
Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр Айдахогийн их
сургуулийн профессор Лисетт Уайтсын удирдлага доор зургаан сарын турш
мазаалайн генетикийг судалсан.
Тэрбээр судалгааныхаа үр дүнд мазаалай бол төрөл зүйл баавгай бөгөөд Монгол орны унаган амьтан гэдгийг баталжээ: Хэвлэлийн хурлын үеэр Т.Одбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Дэлхий дээр хэчнээн төрлийн баавгай байдаг вэ. Мазаалайг бие даасан төрөл зүйл гэдгийг яаж тогтоосон юм бэ?
-Дэлхий
дээр нийт найман төрлийн баавгай бий. Үүн дотроо цагаан баавгайны зүйл,
хүрэн баавгайнх гээд тусдаа тоотой, байгаа. Мазаалай бол Төвдийн
Гималайд амьдардаг хүрэн баавгайн төрөл мөн эсэхийг судалсан. Гэтэл 13
маркераар хийсэн судалгаагаар мазаалай бие даасан баавгай болох нь
нотлогдсон. Хүрэн баавгайн төрлөөс олон мянган жилийн өмнө салсан болох
нь тогтоогдоод байгаа. Ингэж генетикийн судалгаа хийх болсон шалтгаан
бол Алтайн өвөр говьд 22 тоотой үлдээд байгаа мазаалайг өсгөх, удмын
санг нь хамгаалах зорилготой. Хэрэв мазаалай Гималайн хүрэн баавгайн
төрөл байсан бол Монголд л ховор амьтан гэж үзэхээс дэлхийд ховордсон
амьтан гэж үзэхгүй. Харин судалгаагаар бие даасан төрөл хийгээд манай
орны унаган амьтан болох нь батлагдсан учраас дэлхийд ховордсон
амьтдын тоонд орно гэсэн үг. Тиймээс ховордоод байгаа энэ амьтнаа бид
хамгаалах хэрэгтэй.
-Таныг судалгааны үр дүнд дэлхийд хэр хүлээн зөвшөөрөх бол. Мазаалай хэр судлагдсан амьтан бэ?
-Би
судалгааныхаа ажлын үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлнэ.
Цаашид илүү нарийвчилж судлах сонирхолтой байгаа. Бусад хүрэн
баавгайнаас биеэр жижиг, экологийн хувьд говь цөлийн нөхцөлд дасан
зохицсон, байгалийн ширүүн уур амьсгалд тэсвэртэй ч гэдэг юм уу. Тэр
талаас нь Оросын эрдэмтэн Соклов судалсан байдаг. Гадаад хүчин зүйлээр
бусад баавгайнаас ялгаатай харагддаг. 1998 онд Японы судлаач мөн
судалсан. Гэхдээ генетикийнх нь хувьд нарийн судалж байгаагүй.
Мазаалайг хамгаалахад чамгүй мөнгө зарцуулж буй талаар БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэлж байсан. Тэрбээр "Энэ жил л гэхэд мазаалайг хамгааяахад БОНХЯ-наас 471 сая төгрөг төсөвлөсөн. Харин улсын төсвөөс 342 сая төгрөг зарцуулахаар төсөет тусгасан байгаа. Говийн хүнд нөхцөлд ус ховор байдаг учраас нэг худаг гаргахад л 200 орчим сая төгрөг зарцуулдаг. 2008 оны тооллогоор 22 мазаалай бүртгэгдсэний нийт нь эм, бусад нь эр байсан.
Одоогоор тэжээл тавьж, худаг гаргаж өгөөд байгаа. Цаашид үржүүлэхэд анхаарна.
БНХАУ-ын панда үржүүлэх арга туршлагаас судлахаар болсон. Удахгуй Хятад явж туршлага судлана" хэмээсэн
Б.ГАНАА

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих