Пхеньян хотын хүн ам бараг гурван сая. Ийм хот АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг бол, онолын хувьд хэмжээгээрээ дөрөвт орж,хоёр сая хоёр зуун гучин мянган хүн аж төрдөг Хьюстон хотыг тавдугаар байр руу ухраах болно.
Умард Солонгосын баг 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бразилын багийн хаалганд бөмбөг оруулсан юм
Гэвч бразилчууд хоёр – нэгийн харьцаатай хожсон билээ.
Умард Солонгосын нутаг дэвсгэр америкийн Пенсильвани муж улсын нутагтай бараг тэнцүү. Пенсильвани муж улсын нутаг дэвсгэрийн талбай нэг зуун арванесөн мянган хавтгай дөрвөлжин километр байдаг бол, Умард Солонгосынх нэг зуун хорин мянган хавтгай дөрвөлжин километр юм.
Тус орны үржил шимтэй газар хорин хувиас бага ажээ
Газар тариалан эрхлэж болох нутаг нь америкийн Нью-Жерси муж улсынхтай ойролцоо бөгөөд энэбарагцаалвал хориндөрвөн мянган хавтгай дөрвөлжин километртэй тэнцүү юм.
Умард Солонгосын армид алба хаахад тэнцэх цэргийн насны хүмүүсийн тоо Норвегийн хүн амаас хоёр гаруй дахин олон
Тус оронд цэргийн алба хаахад тэнцэх 6,5 сая эрчүүд, 6,4 сая эмэгтэйчүүд байдаг байна. Энэ нь нийлээд бараг арвангурван сая. Норвег улс таван сая хүн амтай.
Умард Солонгосын замын гурав хүрэхгүй хувь нь хатуу хучилттай ажээ
Тус оронд хоринтаван мянган километр урт зам байдгаас ердөө долоон зуун километр нь хатуу хучилттай гэнэ.
Катар улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Умард Солонгосынхоос 51 дахин их ажээ
2014 онд Катар улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийд хамгийн ихийн нэгэнд орж, 92,4 мянган ам. доллар байжээ. Умард Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 1800 ам.доллар юм.
Умард Солонгос африкийн Сомали улсын хамт хамгийн их авлигад идэгдсэн оронд ордог байна
Авлигын тухай жил тутмын статистикийн мэдээгээр, энэ орон хамгийн их авлигад идэгдсэн орны нэг ажээ.0-оос (хамгийн муу дүн) 100 хүртэлх (хамгийн бага авлигатай)жагсаалтад 174 орон ордог байна. Харин Умард Солонгос найман баллаар үнэлэгджээ.
С.Инда
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих