Өнгөрсөн жилийн мал тооллогоор Дорнод аймаг 1.5 сая толгой мал тоолуулсан. Энэ хаврын тухайд нийт малын 600 гаруй мянга нь хээлтэгч байгаагаас сүүлийн таван жилийн дунджаар тооцоолж үзвэл 573 мянга гаруй төл хүлээн авах урьдчилсан дүнг тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргажээ. Дорнод аймгийн хувьд мал төллөлт гуравдугаар сарын дундаас эхлэх аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14944
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих