ОХУ, Катар, Саудын Араб, Венесуэлийн тал газрын тос олборлолтоо царцаах урьдчилсан хэлэлцээр өнгөрсөн мягмар гарагт байгуулсан. Энэ нь дэлхийн тэргүүлэх газрын тос нийлүүлэгчдийн зах зээлийн илүүдлийг бууруулах анхны хамтарсан шийдвэр болсон юм. Түүнчлэн Саудын Араб тосны зах зээлийг тогтворжуулах хэлэлцээг нээлттэй хүлээж авахаа илэрхийлсэн байна. Саудын Арабын Эрчим хүчний сайд Мохаммед Бин Салех аль-Сада "Бид үр өгөөжтэй уулзалт хийж газрын тосны зах зээлийн өнөөгийн нөхцөл, богино болон урт хугацааны эрэлт нийлүүлэлт, урт хугацааны зах зээлийн хандлагыг бодолцсон. Газрын тосны ханш хөрөнгө оруулалт буурах шалтгаан болж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь алсдаа газрын тосны эрэлт нэмэгдэх үед сөрөг үр дагавар авчирна.
Тиймээс газрын тосны зах зээлийг тогтворжуулахын тулд дөрвөн орны удирдлага нийлүүлэлтийг ойрын хуга- цаанд царцаах шийдвэр гаргалаа” хэмээв. ОПЕК-ийн орнууд олборолтын хэмжээгээ бууруулахгүй гэх шийдвэр гаргаснаас хойш нэг жилийн хугацаанд газрын тосны ханш 2014 оны оргил үеэс 70 хувиар буурсан юм. Кувейт мөн л нефтийн олборлолтоо өнөөгийн түвшинд барьж байхаар шийдсэн тухай В1оотЬег§ мэдээлэв. Тус орон өдөрт гурван сая баррель нефть олборлодог. Тус агентлагийн эх сурвалжийн хэлснээр, тохиролцоо гурван сарын хугацаатай ажээ.
Олборлолтыг бууруулахын тулд зах зээлийн илүүдэл нефть шавхагдах ёстой юм. ОХУ мөн ОПЕК- ийн зарим гишүүд (Саудын Араб, Катар, Венесуэл) нефтийн олборлолтоо өнөөгийн түвшинд барьж байхаар тохилцсон юм. Мөн Ирак, Оман, Бахрейн уг тохиролцоонд нэгдэхээ зарласан. "Goldman Sachs”-ийн шинжээчид хэрэв нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байвал цэг баррель газрын тосны ханш 20 ам.доллараас бууж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байна. "Commerzbank”-ийн таваарын зах зээлийн шинжээчид "Ираны талыг хэлэлцээрт нэгтгэхээс нааш бодит үр дүнд хүрэхгүй” гэж үзсэн юм. Ираны тал олон улсын эдийн засгийн хориг цуцлагдсанаар газрын тосны нэг өдрийн гарцаа нэг сая баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Ираны гарцын хэмжээ түүхэн дээд түвшин буюу өдөрт 4.35 сая баррель хүрсэн байна. Иран газрын тосны олборлолтоо царцаах сонирхолгүй байгаа талаараа мэдэгджээ. ОПЕК дахь Ираны төлөөгч Мехди Асали "Иран газрын тос олборлолтоо царцаах боломжгүй. Газрын тосны үнийн бууралтад Иран хамаагүй. Манай улсыг олон улсын эдийн засгийн хоригтой байх үед газрын тос олборлогч орнууд их хэмжээгээр газрын тос олборлож, зах зээл дээр нефтийн илүүдэл үүсгэж, ханш унах нөхцлийг бүрдүүлсэн” гэв.
Венесуэлийн Газрын тосны сайд Еулогио Дель Пино Иракийн газрын тосны мэргэжилтэн Адель Абдель Махди болон Катарын газрын тосны мэргэжилтэй Мохаммад бин Салех аль-Сада нар ойрын хугацаанд Ираны Газрын тосны сайд Бижан Занганетэй уулзаж газрын тосны үнийн бууралт ОПЕК- ийн орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэхээр тохиролцжээ. Шинжээчид ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо царцааснаар Иранд завшаан болж байна хэмээн үзэж байна. Иран газрын тосны олборлолтоороо "ОПЕК”- ийн гишүүн орнууд дундаа эхний тавд ордог бөгөөд 2010 онд л гэхэд өдөрт 3.8 сая тонн баррель газрын тос олборлодог байжээ. 2014 онд баррель тутамдаа 115 ам.долларт хүрч байсан газрын тосны ханш одоогоор дөрөв дахин буурч 30-35 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Ц.Даваасамбуу /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих