Солонгос улсын "Самсунг" компани өнөөдөр Испани улсын Барселон хот
дах "CCIB" үзэсгэлэнгийн тамхимд шинэ загварын "Galaxy S7" ухаалаг
утсыг нийтэд үзүүлжээ.
"Galaxy S7" утас нь 152 грамм жинтэй, 5,1 инч дэлгэцтэй, 200G багтаамж бүхий SD карт болон SIM карт хэрэглэх боломжтой ба урт хугацааны видео бичлэг хийсэн тохиолдолд, түүнийг хурдасган үзүүлэх боломжтой программ суулгагдсан ажээ.
Мөн уг утасны камерт дэлхийд анх удаа "Dual Pixel" праограмм суулгагдсан тул харанхуйд авсан зурагнууд нь гэрэлтэйд авсан зурагтай адил тод, чанартай байх юм байна.
"Galaxy S7" утас ус нэвтэрдэггүй ба батарей нь "Galaxy S6" утаснаас даруй 18%-иар илүү багтаамжтай бөгөөд ирэх хагас жилээс худалдаанд гаргахаар болжээ.zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15083
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих