Газрын тосны үнэ буурсаар, БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт саарч, Бразилийн өр хүндхэн байдалд ороод буй. Газрын тосны үнэ буурснаар инфляцыг дэлхийн төв банкнуудаас доогуур байна гэсэн таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлж буй. Эдийн засгийг байдлыг урьдчилан таамаглана гэдэг аяганд үлдсэн цайны шаараар ирээдүйг зөгнөхтэй адил.
Санхүү, эдийн засгийн их хямралаас сурсан нэг зүйл бол хамгийн нарийн төлөвлөгөөтэй улс орон ч асар том алдаа гаргадаг. 1988 оноос хойш "The Guardian” сонинд ажиллаж байгаа эдийн засгийн тоймч Ларри Эллиот "2016 оны дэлхийн эдийн засгийн байдлыг нэг үгээр дүгнэхэд тааварлашгүй аж. Үүнээс өөр бүх хувилбар худлаа” хэмээжээ. Түүний бичсэн тоймыг бэлтгэн хүргэж байна.Ашиг орлого буурч, өр нэмэгдэж байгаагаас эдийн засгийн томоохон хямрал ирж буй, гэхдээ энэ нь ойрын нэг жилд ажиглагдахгүй. 2016 онд бид циркийн олстой үзүулбэр мэт эрсдэлтэй байх болно. Өмнө хийсэн алдааны гор гарах бол цаг хугацааны л асуудал юм.
Шалтгаан нь ийм. Газрын тосны үнэ буурсан нь өнгөрсөн сард дэлхийн эдийн засагт болсон томоохон үйл явдал байлаа. Газрын тосны үнэ буурсаар 2004 оны түвшинд хүрсэн юм. Энэ нь дэлхийн эдийн засагт хоёр ашигтай. Тодруулбал, эрчим хүч хэрэгаэдэг аж ахуйц болон бизнес эрхлэгчид нэмэлт зарцуулалт хийх боломжтой болж, инфляц буурлаа.
Газрын тосны үнэ буурч хариуд нь зарлага ихсэх хоёрын хооронд үргэлж хугацаа байдаг. Газрын тосны үнэ 2014 оны наймдугаар сараас буураад 16 сар өнгөрчээ. Тухайн үед дээд цэгтээ 115 ам.долларт хүрээд байсан юм. Оны эхний саруудад 30 ам.доллараас буух хандлагатай байгааг дурдах нь зүйтэй. АНУ, Их Британи, Европын төв банкны бодлого төлөвлөгчид газрын тос болон бусад ашигт малтмалын үнийн өсөлт, бууралтын цаадахыг харж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний зардлыг хасаж, инфляцын дагуу бодлогын хүүгээ тоггоохыг шаардаж буй. Гэвч инфляц албаны мэдээллээс доогуур үзүүлэлтгэй байхад бодлогын хүүг өсгөх амар биш. Үүнээс чухал нь, инфляцын бууралт газрьгн тосны үнэ буурч цалин хөлс тохиролцоход нөлөөлж буйгаас үүдэлтэй гэх баталгаа байна.Хямралын өмнөх жилүүдэд, Их Британийн Засгийн газрын хоёр хувийн зорилтод байнга хүрч байх үед ажил олгогчид дөрвөн хувийн цалингийн шагнал санал болгож байсан. Одоо инфляц тэг хувьд хүрсэн тул тэд хоёр хувиас илүү санал тавих шалтгаан үгүй юм.
Энэ онд эдийн засаг ямар байх тухайд хийх эхний таамаг бол, инфляц болон бодлогын зээлийн хүү тооцоолсноос бага байна. Холбооны пөөцийн сан өнгөрсөн сард бодлогын хүүгээ өсгөсөн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гаргаагүй шийдвэр байлаа. Гэвч дараагийн алхмаа хийхдээ маш сайн тооцоолох нь гарцаагүй.
Дараагийн таамаг БНХАУ-тай холбогдоно. Эдийн засгийн үзүүлэлт хэдэн хувиар буурах вэ гэдэг нь чухал болохоос хурд удаашр'ах эсэх нь асуудал биш. Дэлхийн эдийн засагт хоёрт ордог Хятад улсын эдийн засгийн талаар мэргэжилтнүүдийн дүгнэлт, таамаг олон янз байгаа. Зарим нь Бээжин бүх зүйлийг хяналтдаа авсан гэж байхад зарим нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж, үр бүтээлгүй үйлдвэрлэл, үлхөдтөх хөрөнгө байгуулсныхаа горыг амслаа гэх байр суурьнаас хандаж буй. Эдийн засгийн хараат бус БНХАУ-д яг юу болоод байгааг тодорхой мэдэх аргагүй. Гэвч албан ёсны тоо баримтаас үзюл, эдийн засаг нь жилд долоон хувиар өсөж буй. Түүнчлэн Барууны өндөр хөгжилтэй орнуудад бодлогын хүү тэг орчим хувьтай байхад Хятад улс дөрвөн хувьд барьсаар байгаа.
Дэлхийн эдийн засагт тулгарч байгаа хамгийн том асуудлууд хөгжиж буй орнууд, тэр дундаа ашигт малтмалын үнийн уналтаас алдагдал хүлээсэн орнууц эдийн засгийг царцааж байна.
Латин Америкийн хамгийн том эдийн засагтай Бразил Улс хүндхэн байдалтай байгаа тул анхаарлаа хандуулах нь зүйтэй. Инфляц 10 хувьд хүрч, валютын ханш буурч, Сангийн сайд нь саяхан огцорсон. Олон улсын валютын сан тус улсад анхаарал хандуулж, албаны айлчлал хийх цаг болсон бололтой. Тэгэхээр миний эцсийн таамаг бол, 2016 онд эдийн засагт гал гарах дайны асуудпууд үүсэх ч дэлбэрэх хэмжээний хямрал болохгүй.
Г.САЙНЗАЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих