Мэргэжлийн боксын рингэн дээр гараад дөрвөн ч тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт он гарсаар анхны тулаанаа ирэх сард хийхээр болжээ. 2015 оноос хойш АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж мэргэжлийн бокст хүч үзэж буй түүний тав дахь тулаан ирэх сарын 15-нд болох аж. Түүний өрсөлдөгч 38 настай Рафаэль Базкуез гэнэ. Тэрбээр мэргэжлийн боксын рингэн дээр 16 тулаан хийснээс 13-т нь хүнд цохилтоор ялж, хоёр ялагдаж байжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих