Төр засаг тогтворгүй, эдийн засаг уналттай, хөрөнгө оруулагч нар
дүрвэсэн, дайжсан байдал хэнд ашигтай юм бэ. Ард иргэд уруу дорой,
ашигт малтмал нь үнэ цэнгүй, дотроо хямралтай улс орон хаашаа явдаг юм
бэ. Эдийн засаг нь сульдаатай, эв түнжингүй улс орноор том гүрнүүд
хэрхэн наадаж буй жишээ, сургамжуудыг бид мэднэ.
Дэлхийн орнуудад байсаар байгаа билээ. Үүнээс үүдэн Засгийн газрын "Давхар дээл”-ийг тайлах (АН-ын турсагыг хуулах) үйл явцын цаана намуудын ашиг сонирхол, улстөрчдийн амбицаас илүү гадны нөлөө байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ. Засгийн газрын "Давхар дээл”-ийг тайлах үйл явцад Засгийн газрын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар байгаа нь сонирхол татна. Эдгээр гишүүн сууж яваа завиныхаа ёроолыг хулгана шиг мэрж орхилоо. Тэдэнтэй "хамтарсан” УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Батцогт нарын хувьд засгийг ганхуулахад гайхаад байх зүйл огт үгүй. Учир нь тэд угаасаа "Шударга ёс эвсэл”-ийн буюу Н.Энхбаярын хүмүүс. Гэтэл Хүнс хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан улстөр АН-ын олон гишүүнийг хирдхийлгэхэд хүргэсэн билээ.
Энэ нам "Элсний 13” гэдэг чонотой нийлсэн гэрийн нохой шиг нөхдөөс болж олон сонгууль дараалан ялагдах нүхээ малтсан.
Ийм сургамж байсаар байтал, мэддэг атлаа, өөрөө ярьдаг хэрнээ Х.Баттулга ийм улстөр хийсэн нь МАНАН гэхээсээ илүү гадны нөлөө гэлтэй. МАНАН-гийн Засгийн газрын ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга бас л огцруулах санал гаргаж байсан. Түүнд аль ч Засгийн газар таалагддаггүй. Тэгсэн хэрнээ МАНАН-г хүсэхийн учир юу юм бэ. Хөлөг онгоцныхоо ёроолыг мэрсэн Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Тэрбээр "Эх орон” намын гишүүн байсан юм билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний нам, М.Зоригт Иргэний Зориг нам, Р.Бурмаа хөдөлгөөнөөс АН-д орж ирсэн байдаг. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдгийн адилаар нам дамжсан нөхдөд үнэт зүйл үгүй болдог гэнэм. АН-д шургалсан нөхөд Засгийн газраа унагах гээд улайрч эхэлсэн байх юм.

Ямартай ч "Женко” Х.Баттулгын "МАНАН” киноны I анги төгслөө. Харин дараагийн анги яаж үргэлжлэхийг та бид хүлээх л үлдэв.
Өглөөний сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1539
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих