
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн бүсийн Тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан. Хоёр жил тутам шалгаруулдаг зүүн бүсийн Шилдэг сумаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум шалгарчээ.
Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Батноров, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд өрсөлдсөнөөс Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Батноров сум 75, Хөлөнбуйр сум 72 оноо авчээ. Бүсийн Шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд Шилдэг сумаар шалгарсан сумыг 100 сая төгрөгөөр шагнадаг юм. 2014 онд манай аймгийн Дашбалбар сум зүүн бүсийн Шилдэг сумаар тодорч байсан юм.
dtoday.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих