Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигддаг 5012 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан нийтийн тээврийг үйлчилгээнд явуулахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас анхааруулсан. Манайд явж байгаа нийтийн тээврийн 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн байдаг. Тэгвэл ирэх 4-р сарын 1-нээс стандарт хангахгүй байгаа микроавтобусыг шугаманд явуулахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдэгдлээ. Энэ нь зөвхөн ашиглалтын хугацаа дууссан микро автобуснууд ч биш нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус, автомашин, таксинуудад хамааралтай шийдвэр ажээ.
Ц. БАТТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих