УИХ-н гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар
санаачлан"Дорнод сэргэн мандалт" хөгжлийн хөтөлбөрийг Бүсчилсэн
хөгжлийн бодлогын судалгааны төвөөр боловсруулуулан аймгийн ИТХ-д
оруулж 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, 2030 он хүртэлхи төсөөлөл
баримт бичигтэй болохоор ажиллаж байгаа.Иргэд болон засаг захиргааны
анхан шатны нэгж баг сумаас эхлэн санал асуулга авч, аймгийнхаа нийгэм
эдийн засгийн одоогийн бодит байдал болон давуу сул талуудыг судлан үзэж
шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ өаримт бичгийн төслийг боловсруулсан
юм.Өнөөдөр бодлогын бичиг баримтын төслийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын
судалгааны төвөөс танилцуулж 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг аймгийн
ЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтэс, БХБСТөвөөс хамтран зохион
байгууллаа.хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Засаг даргын дэргэдэх
агентлаг хэлтсийн удирдлагууд,аймгийн засаг даргын захирамжаар
байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Бодлогын баримт бичгийг
боловсруулах ажлын хэсгийн судлаач эрдэмтэд оролцлоо.Ерөнхийдөө Дорнод
аймгийг Монгол улсыг Зүүн хойд Азийн эдийн засгийн интерграцид холбох
гүүр, зангилаа бүс нутаг хэмээн тодорхойлсон байна.Дорнод аймаг дунд
хугацааны хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж байгаа нь нийгэм эдийн
засгийн хөгжлийн бололцоог илүү оновчтойгоор бүрэн ашиглах, гадаад
дотоод орчин нөхцлийн өөрчлөлтөнд нийцүүлэх, цаашдын ирээдүйн боломжийг
нээлттэй байлгах бололцоог олгож байгаа юм.Хөгжлийн хөтөлбөрийн гол
агуулга нь Хүний хөгжлийн бодлого/боловсрол, эрүүл мэнд, нийгмийн
хамгаалал, засаглал/, Хүнс, хөдөө аж ахуй, бүсчилсэн хөгжлийн бодлого,
Эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн бодлого,
аялал жуулчал, гадаад хамтын ажиллагааны бодлого, амьдрах орчны бодлогыг
байгалийн баялаг, газар зүйн байршлын давуу талууддаа тулгуурлан эдийн
засгийн салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, олон тулгуурт дэд
бүтэцийг бий болгох замаар иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж бүс
нутгийн хөгжлийн төв, Монгол улсын хөгжлийн Зүүн багана болоход
чиглэгдсэн байна.Дунд хугацааны хөгжлийн хэтийн зорилт нь Дорнод аймгийн
жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөны хүрээг тодорхойлж хөгжлийн
нэгдмэл зорилгод чиглүүлэх юм. 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт,
2030 он хүртэлхи төсөөлөл нь хөгжлийн хэтийн зорилтын үзэл баримтлал,
үндсэн зарчмууд, Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал онцлог,
тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн эх сурвалж, боломжууд, хамрах хүрээ,
хэрэгжих үе шат, хөгжлийн зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, арга
зам, удирдлага зохион байгуулалт, шалгуур үзүүлэлт гэсэн 9-н бүлгээс
бүрдсэн бодлогын баримт бичиг болж байгаа юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих