Халх голын тэнгэрт агаарын хамгийн том тулаан болсон бөгөөд длэхий дахины түүхэнд анх удаа дайсны онгоцыг мөргөж устгасан тохиолдол гарсан билээ. Оросоор цэргийн хэллэгээр ийм маневрыг "таран” гэдэг.
1939 оны тавдугаар сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаад байлаа. Тавдугаар сарын 1 гэхэд Японы цэргийн нисэх хүчний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очоод байв. Харин тавдугаар сарын сүүл гэхэд Өвөр байгалийн 23 дугаар нисэх бригадын хүч нэмэгдэж энэ тоо 203 болсон байна.
Анхны агаарын тулаан тавдугаар сарын 20-нд болсоноос хойш тавдугаар сар дуусталх Зөвлөлтийн тал 17 онгоцоо алдсан байна. Тавдугаар сарын 29-нд Москвагаас Зөвлөлтийн хамгийн туршлагатай нисгэгчид ирсний дотор ЗХУ-ын баатар 17 байжээ. Тэднийг корпус командлагч Я.В.Смушкевич даргалж байлаа. Бид домогт энэ хорооны баатарлаг гавъяа зүтгэлээс өгүүлэх гэрэл зургуудыг танилцуулж байна. Эдгээр олон зургуудаас зарим олонхи нь урьд өмнө хэвлэлд гарч байгаагүй зургууд аж.
БНМАУ-ын нэгдүгээр нисэх хорооны дарга Чоймболын Шагдасүрэн (голд нь) ЗХУ-ын цэргийн зөвлөх В.А.Судец (зүүн талд) 1938
Зургадугаар сард Халх голын тэнгэр харьцангуй тайван байснаа зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газарт тулалдлаа. Япончууд энд шинэ сөнөөгч И-97 онгоцоо тулаанд оруулсан байна. Дайсан энэ удаа 30 гаруй онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 14 сөнөөгч онгоцоо алджээ. Зургадугаар сарын 26-нд болсон тулааны үеэр Зөвлөлтийн гурван сөнөөгч Японы 10 онгоцтой үхэл сөрөн тулалдаж хошууч В.М.Забалуевын онгоц гэмтэж дайсны нутагт шүхрээр буухад нь ЗХУ-ын баатар С.И.Грицевец ганц хүний суудалтай онгоцоор дайсны нутагт бууж нөхрөө аварсан байна.
27-ны өдөр Зөвлөлтийн 23 бөмбөгдөгч дайсны 70 орчим сөнөөгчтэй тулалдсан аж. Энэ тулаанаар онгоцтойгоо унасан ЗХУ-ын баатар Г.П.Кравченко гурав хоногийн дараа гэхэд шумуулд баригдчихсан явган эргэж ирж байжээ.
Долдугаар сар гараад Зөвлөлтийн талд ямагт ялалт ирж байлаа. Долдугаар сарын 4, 5-нд Баянцагааны тэнгэрт Зөвлөлтинй тал дайсны 24 сөнөөгчийг унагаасан бол өөрийнхөө ганц онгоцыг алджээ. 8-ны өдөр мөн дайсны 21 онгоцыг устгав. Хоёр хоногийн дараа Халх голын баруун эрэг рүү дайсны 100 орчим И-97 онгоц дайрлаа. Зөвлөлтийн талаас эхлээд 30 нисэх онгоц хөөргөсний дараа, араас нь мөн нэмэгдэл хүч илгээсэн байна. Ингээд агаарт хоёр талаас 180 орчим онгоц тулалдсан байна. Энэ тулалдаанаар Япончууд 11 онгоцоо алдсан байна.
Долдугаар сард Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд Халхын голын тэнгэрт дайсанд цохилт өгч эхэлсэн байна. Энэ өдрүүдэд 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоц Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газар дахь дайсны байрлалыг бөмбөгдлөө.
Долдугаар сарын 20-ны агаарын тулааны үеэр залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг Японы хоёр сөнөөгч хөөж явахыг ахлах дэслэгч В.Ф.Скобарихин харсан байна. Дайснууд түүнийг гүйцэхийн даваан дээр тэрээр дайсны онгоцны сүүлийг сэнсэрээ хяргаж газарт унасан түүхтэй. Харин түүнийг ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэж байжээ. Түүний энэ гавьяаг ахмад В.П. Кустов бас давтаж дахин "таран” хийсэн байдаг.
Наймдугаар сарын 4-нд сөнөөгч онгоцны нисэгч А.Ф.Мошин мөн энэ гавъяаг давтлаа. Тэрээр хамаг сумаа дуусгаад байхад нь дайсны онгоц ард нь гарсан байна. Харин тэр огцом эргэж дайсны онгоцыг мөргөж унагаад буудалдаа эргэж ирсэн аж. Наймдугаар сарын 4-нд батальоны комиссар М.А.Юкин байгаа бөмбөгдөөд буцаж явахдаа агаарын их бууны суманд өртсөн байна. Нисэх буудадаа хүрэх ямар ч аргагүй болсоныг ухаарсан тэрээр галд автсан онгоцоо Японы агаарын их бууны батарей дээр эгц дээрээс нь унагах нь тэр.
Наймдугаар сарын 20-нд Зөвлөлт монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолжээ. Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаясан байна.
Наймдугаар сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргалаа. Тамсагбулгийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц гарч тулалдсан.
Ингээд тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15 хүртэл Халхгол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдэсний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна.
Халхын голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.
Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарласан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн. Хожим нь Я.В.Смушкевичид бас Алтан таван хошууг хоёр дахь удаагаа өгсөн юм.
Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агарын тулалдаан, дэлхийн хоёр дугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ.
Монголын ардын армийн 6-р морьт дивизийн дарга Л.Дандар, армийн жанжин, маршал Х. Чойбалсан, хорооны коммисар Э.Пэлжээ нар
Хоёрдугаар зэргийн командарм Г.М.Штерн, БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, корпус комагндлагч Г.К.Жуков нар Хамар давааны командын байранд
Зургадугаар сарын 22-ны тулаанд орлцсон Японы Сентай 24 нисэх хорооны офицерууд. Хороон дарга Козиро Мацумуро, Ахмад Сайзи Кани болон дэслэгч Хтосе Янага нар. 1939 оны зургадугаар сарын 24-нд.
Ахмад Сергей Грицевц болон хошууч Вячеслав Забалуев нар.
Япончууд Зөвлөлтийн нисэх онгоцнуудын сэгийг судлахаар тусгай ангар байгуулсан байв.
Танкын 11-р бригад тулаан бэлтгэж байгаа зураг. 1939 оны долдугаар сар, Халхын гол
Олзны Япон нисгэгч
Водружение знамени над рекой Халхин-Гол

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих