Эр хүн хайртай хүнээсээ өө сэв эрээд эхэлвэл өөрт нь ямар нэг учир байгаа гэж сэтгэл зүйчид үздэг гэнэ.
1. Нүд хүний сэ.тгэлийн толь гэдэг үнэн. Хэрэв таныг турах шаардлагатай, тийм сайхан харагдахгүй байна гэж портнёр чинь цохон хэлвэл…
Асуудал: Эр хүн нүдээрээ дурладаг гэдэг шүү дээ. Тэр аятайхан хүүхнүүд дээр нүд унагадаг л юм байна. Үүгээр зогсохгүй бусдын хүүхнүүд царай зүсээр илүү байгаад атаархдаг. Тэгвэл та ч мөн эсрэг хүйстний зарим төлөөлөгчид өөрт таалагддаг болохыг хэлээрэй. Онолоор бол тэр анхаарлаа танд хандуулах болно.
2. Зүрх сэтгэл хөрвөл бүх зүйл таалагдахгүй гэдэг үнэн. Тэр таныг алхам тутам өөлнө. Төмс арилгаж байгаа, оо энгэсэг тавих, ер нь бүх зүйл түүний уур цухлыг хүргэдэг.
Асуудал: Нөхөр, амраг чинь маш их ядарчээ. Түүний зүрх сэтгэлд хэн нэгэнд гомдсон гомдол, хорсол хуримтлагдсан байж болно. Тэгээд энэ хорслоо танд гаргадаг. Өөр хэнд ч гаргах вэ дээ. Түүнтэй зөрчилдөж, хэрүүл маргаан хийх хэрэггүй. Харин түүний өө сэв хайж байгаа арга хэлбэр, зан байдал нь танд ч таалагдахгүй байгааг ойлгуулаарай. Тэгвэл тэр өөртөө хяналт тавих болно.
З.Толгой муутай эрчүүд асуудал үүсгэх нь элбэг гэдэг үнэн. Таныг аж ахуй ч бус, залхуу хойрго гэж байнга зэмлэвэл…
Асуудал: Түүний эмзэг газар нь толгой байж болно. Учир нь оюуны потенциал доогуур эрчүүд ажил хэрэгч харагдахын тулд хэт цэмцгэр, нямбай байдал руу тэмүүлдэг. Мөн жижиг, сажиг зүйлээр хөөцөлдөх нь цаг өнгөрөөх нэг арга. Энэ тохиолдолд та амрагаа ямар нэгэн курс, сургалтанд хамруулахыг хичээгээрэй. Тэгвэл яншаад байхгүй амар болно.
4. Мэдрэл эр хүний эмзэг хэсэг гэдэг үнэн. Таныг үндэслэлгүйгээр хардаж, уурладаг бол.
Асуудал: Мэдрэл түүний эмзэг хэсэг. Магадгүй, ядаргаанд ч орсон байж болно. Өөртөө итгэлгүй байх, бусдыг хардаж сэжиглэх байдлаар өвчний зовиур илэрдэг. Тэгвэл тайвшруулах эм, бэлдмэл өг. Үүний сацуу найз залуугийнхаа сайн талыг магтаж, урам өгөөрэй.
5. Секс асуудлын гол сэдэв биш гэвэл худлаа. Орон дотор түүнд таашаал өгч чаддаггүй. Хүйтэн хөндий гэж зэмлэж шүүмжилвэл….
Асуудал: Түүний бэлгийн чалх тийм ч сайнгүй байгаагийн илрэл. Бэлгийн сулралд ороогүй ч тийм зүйл тохиолдох вий гэж маш их айдаг. Тиймээс буруутан болгох хүнээ хайж байгаа нь тэр. Тэгвэл та ор хөнжлийн асуудалд зөвхөн түүний санаачлаганд тулгуурлаж байгаагаа хэлэхийн сацуу ямар нэгэн зүйл сексийн харьцаанд оруулахыг түүнд санал болгоорой. Найз залуу чинь сексийн харьцаагаа үнэхээр баялаг болгох эсвэл танаас өө сэв хайхаа болино.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих