Зэсийн үнэ 2015 онд сүүлийн жилүүдийнхээс 26% буурсан ба ирээдүйд энэ улаан өнгөтэй металлын үнэ бага зэрэг өсөх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ өсөөд 1 паунд зэс 3 ам. доллар л хүрнэ гэж таамаглаж байгаа. Өмнө нь 2008 оны хямралын үед 1 паунд зэс 1,25 ам. доллараар арилжаалагдаж байсан. Зэсийн үнэ унасан, үйлдвэрлэл буурсан нь үндсэн гол хэрэглэч Хятад улсын эрэлт хэрэглээ буурсантай шууд холбоотой. Зэсийн үнэ унасанаар том том үйлдвэрлэгч нар зэс үйлдвэрлэлээ бууруулсан хэдий ч бүх дэлхийн зэс үйлдвэрлэл 2015 онд буураагүй өмнөх оныхоос 200 мянган тонноор илүү буюу 18,7 сая тонн зэс үйлдвэрлэсэн байна. АНУ-н геологийн албаны (USGS) мэдээнд 2015 онд хамгийн их зэс үйлдвэрлэсэн 10 ороныг шалгаруулсан байна.
Thomson Reuters агентлегийн мэдээлэлд дараах байдлаар жагсаасан байна.
- Чили: 5.7 сая/тн
Чили улсын хувьд өнгөрсөн онд газар хөдлөлт, ширүүн бороо ,үер ус гээд байгалийн гамшигтай байсан хэдий ч зэс олборлолт нь төдийлөн буураагүй дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа. Тэд 2015 оны эхэнд ойролцоогоор 6 сая тонн зэс олборлоно гэж төлөвлөж байсан хэдий ч түүндээ хүрч чадаагүй дөнгөж 5,7 сая тонн зэс олборлосон. Гэхдээ өмнөх оныхоос 50 мянган тонн буюу 02% илүү зэс үйлдвэрлэсэн байна.
- Хятад: 1.75 сая/тн
Дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч 44% орон ба зэс үйлдвэрлэл олборлолтоороо ч дэлхийд 2-р ордог Хятад улсын хувьд 2015 онд зэс үйлдвэрлэл нь бага зэрэг буюу 05% буурсан. Зэсийн үнийг өсгөхийн тулд өнгөрсөн оны сүүлээр Хятадын 9 том зэс уурхай үйл ажиллагаагаа зогсооссон ба тэд энэ онд өмнөх оныхоос 200 мянган тонн зэс дутуу үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.
3.Перу: 1.6 сая/тн
Перу улсын хувьд зэс үйлдвэрлэл олборлолтоороо Хятадыг гүйцэж түүрлэн дэлхийд 2-р орох төлөвтэй байна. Тэд 2014 онд 1.38 сая тонн зэс олборлож байсан бол 2015 онд 1.65 сая тонн буюу өмнөх оныхоос 315мянган тоноор илүү зэс олборлосон байна. Перуд зэс олборлох олон шинэ төсөлүүд хэрэгжиж байгаа бөгөөд 2016 онд тэдний зэс үйлдвэрлэл олборлолт 66% нэмэгдэнэ гэж мэдэгдсэн.
- АНУ: 1.41сая/тн
Америкийн хувьд зэс олборлолт үлдвэрлэл 2015 онд өмнөх оныхоос 17 мянган тонн илүү буюу 3.67% нэмэгдсэн. Гэхдээ зэсийн үнийн уналттай холбоотойгоор АНУ-н Аризона, Юта мужуудад байдаг олон зэсийн уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосон. Юта мужад байдаг” Bingham Canyon "зэсийн уурхай гэхэд л хүдэр боловсоруулалтаа 100 мянган тонноор бууруулсан байна.
- Конго: 99000тн
БНАКонго Улсын зэс олборлолт 2015 онд 990 мянган тонн хүрч өмнөх оноос 3.8% буурсан гэж Ройтерс агентлагаас мэдээлсэн. Конгийг зэс олборлолт сүүлийн 6 жилд анх удаа буурсан үзүүлэлт гарсан байна. Зэсийн үнэ уналттай холбоотойгоор Конго дахь "Katanga” зэсийн уурхай өнгөрсөн оны 9-р сараас үйл ажиллагаагаа үе үе зогсоож эхэлсэн байна.
- Австриал: 960000тн
Зэс үйлдвэрлэлийн жагсаалтын 7-р бичигдэн ухарах магдлал өндөр байгаа. Өнгөрсөн 2015 онд өмнөх 2014 оныхоос 10000тн буюу -1.03% дутуу зэс олборлосон. Энэ нь зэсийн үнэ уналтаас гадна уул уурхайн тэргүүлэх BHP Billiton’s компаний Австриал дахь "Olympic Dam” уурхайн үйл ажиллагаагаа зогссонтой холбоотой.
- Орос: 741000тн
Орос орны хувьд зэс олборлолт бараг өөрчилөгдөөгүй 2014 онд 742 мянган тонн зэс олборлож байсан бол 2015 онд 741мянган тонн олборлосон. Оросын хамгийн том зэс үйлдвэрлэгч Норильск никель компани өнгөрсөн 2015 онд 369 мянган тн зэс үйлдвэрлэсэн байна.
- Замбия: 705000тн
Замбийн зэс олборлолт өмнөх оныхоосоо 0,4% буурсан. Энэ нь Barrick Gold компаний Замби улс дахь "Lumwana” зэсийн уурхайн ашиглалтын лизензийн татвар хураамж эрс нэмэгдэж үйл ажиллагаа нь доголдсонтой холбоотой. Гэхдээ өнгөрсөн оны 4-р сараас ашиглалтын лизензийн татвар хураамжийг бууруулсан байна.
9.Канад:695000тн
Канадын зэс олборлолт 2015 онд нэг их өөрчилөгдөөгүй 1000тн зэс өмнөх оныхоос дутуу үйлдвэрлэсэн байна. Зэсийн үнийн уналт , америк долларын ханш чангарсантай холбоотойгоор зэс үйлдвэрлэл олигтой нэмэгдээгүй.
- Mексик: 550000тн
Жагсаалтын сүүлд бичигдсэн Мексик улсын хувьд өнгөрсөн онд зэс олборлолт 0.5% нэмэгдэж 550.000тн хүрсэн. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компани "Grupo Mexico” корпораци , дэлхийн том зэсийн уурхайнуудын нэг Southern Copper (NYSE:SCCO), Мексикд байдаг. Гэхдээ Индонез улс өнгөрсөн 2015 онд зэс олборлолтоо 315 мянган тонноор эрс нэмэгдүүлэн 583.000 тн зэс олборлон Мексикийг ардаа орхин жагсаалтын 10-р бичигдэх болсон.
Бэлтэгсэн: уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар
Оюу-Толгой компани Баяжуулах үйлдвэр.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих