Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийг Дорнод аймагт зохион байгууллаа. Мод тарих ажлын хүрээнд Чойбалсанчууд хотынхоо 17 байршилд 15 на газарт есөн төрлийн мод тарьжээ. Дорнод аймгийнхан энэ жил 50 мянган мод тарих зорилт тавьсан байна.
Төрийн байгууллагууд Чойбалсан нисэх буудал явах зам дагуу 2015 онд хуваариар хариуцаж авсан газартаа дахин мод тарих, мөн байгууллагынхаа гадна 50 м хүртлэх нийтийн эзэмшлийн талбайд мод тарих, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх ажлуудаа зохион байгуулсан юм.
Мод тарих өдөрт зориулж Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар ногоон байгууламжийн ажилд шаардагдах хар шороог энэ сарын 5-7-ны өдрүүдэд иргэддээ үнэ төлбөргүйгээр ковшоор ачиж өгөх шийдвэрийг гаргаж олгосон аж.
Тарьсан модоо арчилж ургуулах ажилд ч анхаарч усалж арчлах тал дээр байгууллагууд анхаарч ажиллах ба энэ тал дээр мэргэжил арга зүйн болон техник хүн хүчний туслалцааг орон нутгаас шийдвэрлэн өгөх юм.Мөн Дорнод аймаг аймагтаа тарьж ургуулах модоо өөрсдөө үржүүлж, тарьсан модоо хамгаалах талаар анхаарч байгаа ажээ.
Мод тарих өдрийн арга хэмжээ Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд Чацарганы төгөл тарьснаар эхэлсэн юм.Мод тарих ажил Чойбалсан хотоос Нисэх буудал хүртлэх замын 2 хажуу талаар зурваслан тарьсан модондоо нэмж тарих ажлаар үргэлжилж байна.
Дашрамд дурдхад өнгөрсөн жил БОНХАЖЯ-аас улсын хэмжээнд зарласан "Нэг сая мод тарьж ургуулах" Дорнод аймаг аймгуудаас тэргүүн байранд шалгарсан бол Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсан хот тэргүүлсэн билээ. Энэ жил Дорнод аймгийнхан өнгөрсөн жилд гаргасан амжилтаа бататган ажиллах урам зоригтой байгаагийн дээр хотоо цэцэрлэгжүүлэх ажлын төлөвлөгөө бэлтгэл ажлаа базаагаад байна. Тухайлбал ой доторхи хот болох зорилтыг дэвшүүлж энэ жил нэг зуун мянган мод тарьж ургуулах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих