Санхүүгийн эрх чөлөө гэж юуг хэлэх вэ? Хүн бүрийн хувьд харилцан адилгүй боловч, амьжиргаагаа залгахад хангалттай хүрэлцэхүйц цалин, тогтмол орлого, хуримтлал, түүнчлэн орлого нь зарлагаасаа хэд дахин их байхыг хэлэх болов уу... Харин таны хувьд санхүүгийн эрх чөлөө гэж ямар байдлыг хэлэх вэ? Өөрсдийн бодлыг бидэнтэй хуваалцаж, доорх мэдээллээр өөрийгөө нэг сонжоод үзээрэй.
1. Тооцооны хуудсаа шалгадаггүй
Магадгүй ихэнх хүмүүс л дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлснийхээ дараа тооцооны хуудастай авсан бараа бүтээгдэхүүнийг тулгаж, зөрүүтэй үнийн дүн байгаа эсэхийг нарийн нягталдаг. Харин зарим хүмүүсийн тухайд худалдагчийн хэлсэн үнийн дүнг өгч, барааны үнэ, зөрүүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм. Хэрэв санхүүгийн бэрхшээлээс ангид, тэрчлэн барааны үнэ, зөрүү тийм ч чухал биш, асуудалгүй бол та өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хэмээн ойлгож болох нь ээ...
2. Ажлаа алдахаас айдаггүй
Ажил амьдралаа залгуулах, хамгийн гол зүйл бол бидний эрхэлдэг ажил шүү дээ. Хэрвээ ажилгүй болчихвол орлогогүй, орлогогүй бол амьдрахад хэцүү болдог. Харин амьдралд тань ажил тийм ч чухал байрыг эзэлдэггүй, санхүү авдаг олон эх үүсвэр, бизнестэй бол өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсээн хэмээн ойлгож болох гэнэ.
3. Төлбөр тушаах хугацаанаасаа хэзээ ч хоцордоггүй
Байрны мөнгө, хүүхдийн сургалтын төлбөр, интернэт зэрэг төлөх шаардлагатай зүйлсийг тогтсон хугацаанд нь багтааж төлдөг бол та өөрийгөө энэ үзүүлэлтэд дөхсөн хэмээн ойлгож болох нь. Тэрчлэн тушаах ёстой зүйлсийг хугацаанд нь төлж байх нь хувийн зохион байгуулалт, хариуцлагатай нягт холбоотой зүйлийн нэг билээ.
4. Хүмүүс таниас үргэлж, санхүүгийн бэрхшээлээс хэрхэн гарах зөвлөгөөг авдаг
Хэрвээ хэн нэгэн танд итгэдэг. Тэрчлэн өөртөө тулгарсан санхүүгийн бэрхшээлээс хэрхэн гарах талаар зөвлөгөө авч, тусламж хүсдэг бол энэ шаардлагад нийцжээ хэмээн ойлгож болох нь. Олны нүд чих, хэзээд таныг ямар байр суурьтай хүн болохыг илтгээд өгнө.
5. Өөрийн санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байдаг
Хамгийн гол нь та өөрийн санхүүгийн эх үүсвэр, одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг уу гэдэг маш чухал юм. Хэрвээ амьдрал тань жигдэрсэн, илүү дутуу өр зээлгүй бол өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хэмээн ойлгож болох юм.
6. Улсад тогтмол татвар төлдөг
Маш олон хүмүүс өдгөө ажилласан цалингийнхаа тодорхой хэсгийг улсад тушааж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг. Хэрвээ та 5-аас доошгүй жил улсад татвар төлж байгаа, авсан цалиндаа сэтгэл хангалуун байдаг бол та санхүүгийн эрх чөлөөнд хүрчээ гэсэн үг юм.
7. Ямар нэгэн баяр, хүлээн авалт зэргээс татгалздаггүй
Аливаа хүлээн авалт, баяр цэнгээн цуглаан зэрэгт явахаас татгалздаггүй. Явахгүй байсан ч тэр нь таны санхүүтэй холбоогүй бол өөрийгөө энэ жишигт аваачиж болно шүү. Маш олон залуус тогтсон орлогогүйгээсээ болоод иймэрхүү хүлээн авалт, арга хэмжээ зэргээс татгалздаг байна.
8. Хүссэн бүхнээ авч чаддаг
Дэлгүүрт орсон ч идэхийг хүссэн зүйлээ авч, гадуур найз нөхөдтэйгөө явсан ч санаа зовох зүйлгүй сайхан зугаацдаг бол та санхүүгийн эрх чөлөөнд хүрсээн гэсэн үг юм. Хүмүүс дэлгүүрт орсон ч санхүүгийн байдлаас болоод өөрийн хүссэн зүйлийг авч чадалгүй, хэрэглээгээ танаж хасдаг шүү дээ.
9. Зөвхөн хэрэгтэй зүйлдээ л мөнгө зарцуулдаг
Мэдээж мөнгөтэй байлаа гээд хаа хамаагүй зүйлд мөнгөө үрэн таран хийдэг бол тан үнэхээр үрэлгэн зантай гэсэн үг. Харин хэдий мөнгөтэй ч гэсэн авах зүйлээ нарийн нягталж, танд үнэхээр хэрэгтэй гэсэн зүйлдээ мөнгө харамладаггүй бол өөрийгөө энэ жишигт хүрсэнд тооцоорой.
10. Буяны үйлсэд харамгүй мөнгө зарцуулдаг
Та өөрийн цалингаасаа буяны байгууллага, асрамжийн газар гэхчлэн нийгмийн зорилтот бүлгүүдэд харамгүй хандив өргөдөг, түүндээ сэтгэл хангалуун байдаг. Тэрчлэн таны хандивласан мөнгө амьдралд тань хохирол учруулахуйц биш бол санхүүгийн эрх чөлөөнд хүрсний шинж юм.
11. Ирээдүйдээ санаа зовдоггүй
Цаашид яаж амьдарна аа, хүүхдүүдийн хэрэглээ, амьжиргаагаа хэрхэн хангана аа гэх мэт зүйлсэд санаагаа чилээдэггүй, өөрийн амьдралд сэтгэлд хангалуун ирээдүйдээ итгэдэг бол санхүүгийн эрх чөлөөт байдалд хэдийн хүрчээ гэсэн байна.
12. Эрүүл мэнддээ анхаардаг
Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, шаардлагатай арга хэмжээг авахад санхүүгийн асуудал тулгардаггүй, бол энэхүү жишигт хүрснийг илтгэнэ.
13. Хүүхдүүдийн сургалтын төлбөр, таны санааг чилээдэггүй
Хүн бүр л хүүхдэдээ санаа тавьж, ирээдүйд улс орондоо ихийг хийж бүтээх чадварлаг боловсон хүчин болгож, сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Мэдээж түүний тулд өндөр боловсролтой, чадварлаг байх хэрэгтэй шүү дээ. Үүний адил хүүхдүүдийн сургалтын төлбөрт санаагаа чилээдэггүй, хэрэглээнд нь сэтгэл өндөр байдаг бол үнэхээр азтай юм.
14. Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг
Өдөр бүрийн цаг хором, ажил амьдралдаа сэтгэл дүүрэн, аз жаргалтай байдаг бол та санхүүгийн эрх чөлөөнд хэдийн хүрсэн гэсэн үг юм. Маш олон залуус энэ мэт шалтгаанаас бухимдаж, стресстдэг шүү дээ...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16863
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих