Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн санаачилгаар үйл ажиллагааны чиг үүргийн дагуу хотын тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр байгууллага ААН-үүдтэй хамтран ажиллах гэрээг хийж байгаа. Энэ хүрээнд Монголын алт МАК компаний Дорнод МАК уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд Чойбалсан хотын 38 км шороон замыг хусаж, арчлан ажиллах ажлыг гүйцэтгэхээр гэрээг байгуулсан.Гэрээний хүрээнд өнөөдөр Хэрлэн сумын 8-р багаас эхлэн зам засварын ажил эхэллээ. Нийт 38 км шороон зам засварын ажлыг 7 хоногийн хугацаанд гүйцэтгэх юм.Мак уурхайн зүгээс өөрсдийн тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчээр хийж гүйцэтгэх бол Чойбалсан хотын хувьд машин механизмуудад шаардлагатай шатахууны асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллана.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих