Мастеруудын Азийн аварга шалгаруулах 19 дэх наадам тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Сингапурт болсон юм. Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлөн 32 тамирчин оролцож, нийт 55 медаль хүртжээ. Тус тэмцээний талаар Дорнод аймгийн "Хан уул” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Ц.Пүрэвжавтай ярилцлаа.
Миний гадаадад уралдсан 13 дахь тэмцээн байлаа. Энэ тэмцээнд би зургаан зайд уралдсан. 4х400 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн. Харин 800 метрт тавдугаар байр, 1500, 5000 метрт дөрөвдүгээр байр, 10 мянган метрт наймдугаар байр эзэлсэн. Гэхдээ тойргийн шүүгчид туршлагагүй хүмүүс байгаа нь ажиглагдсан.
-Та сая мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Хилийн чинадад оролцсон хэд дэх тэмцээн тань вэ. Хэдэн зайд уралдав?
-Миний гадаадад уралдсан 13 дахь тэмцээн байлаа. Энэ тэмцээнд би зургаан зайд уралдсан. 4х400 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн. Харин 800 метрт тавдугаар байр, 1500, 5000 метрт дөрөвдүгээр байр, 10 мянган метрт наймдугаар байр эзэлсэн. Гэхдээ тойргийн шүүгчид туршлагагүй хүмүүс байгаа нь ажиглагдсан. Тухайлбал надад тойргоор идүүлсэн хоёр тамирчныг миний өмнө тойрог нь дууслаа гээд замаас гаргасан. Хажууд уралдааныг харж байсан манай тамирчид тойрог бүртгэж тооцож байсан тул үүнийг нь мэдсэн. Гэтэл тэд ийм хайнга байдал гаргасан.
-Харамсалтай юм болж. Шүүгчдэд нь энэ талаар гомдол гаргасан уу?
-Манай багийнхан бүртгэлээ үзүүлээд байхад хүлээж аваагүй. Нэгэнт ийм явдал болсон болохоор дараагийн уралдаануудад илт хариуцлага нэмэгдсэн.
-Та өмнө нь 12 удаа мастеруудын Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Италийн Туринд болсон Дэлхийн мастеруудын тоглолт буюу мастеруудын олимпоос мөнгөн медаль хүртсэн. Азийн АШТ-ээс зургаан алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.
-Дараагийн тэмцээн хаана болох вэ?
-Мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ ирэх аравдугаар сард Австралийн Перт хотод болно. Үүний наана Америк тивийн мастеруудын тоглолт наймдугаар сард Канадад болно л доо. Гэхдээ цагийн зөрүү ихтэй учраас тийшээ явахгүй. 2017 оны гуравдугаар сард мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Солонгосын Дэгү хотод болно. Дэлхийн мастеруудын тоглолт Шинэ Зеландад ирэх оны дөрөвдүгээр сард спортын 28 төрлөөр зохиогдоно. Эдгээр тэмцээнүүдэд хамтдаа оролцож, өрсөлдөцгөөе гэж 30 дээш насны тамирчиддаа уриалмаар байна.
-Гадаадад тэмцээн уралдаанд явахад зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Өөрсдөө л гаргадаг. Аймаг, орон нутаг, байгууллага хамт олноосоо дэмжлэг авдаг. Сая Сингапурын тэмцээнд оролцох зардалд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дэмжлэг үзүүлсэн. Урам зориг ч орсон. Цаашид бэлтгэлээ сайн хийж итгэлийг нь амжилтаар хариулна гэж бодож байгаа.
-Сая Сингапурын Азийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй явагдаж өөр тивээс тамирчид ирсэн гэсэн. Мастеруудын тэмцээн уралдаан их өргөжиж байгаа гэж ойлгосон?
-Тийм. Америк, Европ, Австралиас тамирчид ирснээр үндсэндээ дэлхийн хэмжээний тэмцээн болсон. Хятад л гэхэд улс мастеруудын тэмцээнд их ач холбогдол өгч байгаа нь ажиглагдсан. Хятадууд Сингапурын тэмцээнд 75 тамирчин оролцуулж 75 алтан медаль хүртсэн. Дараагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятад улсад зохион байгуулах шийдвэр гарсан. Тиймээс насан туршдаа спортоор хичээллэх энэхүү тэмцээний тогтолцоог Монголдоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, мастеруудын амжилтыг үнэлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана гэж бодож байгаа. Дорнод аймгийнхаа хэмжээнд "Алтан мастер”, "Мини марафон” төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн зуныхаа амралтаар гурван улс дамжсан адал явдалт марафон зохион байгуулна.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих