Сонгуулийн тухай хуульд заасанаар сонгуульд оролцох намаас нэр дэвшигдийг бүртгэх хугацаа 5-р сарын 17-нд дууссан бол бие даан нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа5-р сарын 19-ны өдрийн 00 цагаар тасалбар болж дуусч байгаа юм. Манай аймгийн тухайд аймгийн ИТХ-н сонгуульд 5 нам 25 бие даагч оролцох хүсэлтээ илэрхийлэн сонгуулийн хороонд бүртгүүлсэн . Намуудын тухайд 5-р сарын 12-оор тасалбар болгон бүртгэлийг дуусгаж хуульд заасан 5 хоногийн хугацаанд нягтлан шалгаж 17-нд сонгуульд оролцох нэр дэвшигчдийгбүртгэхэсэх талаар Сонгуулийн хорооны шийдвэрийг гарсан байна.Намуудаас ирүүлсэн хуульд заагдсан бичиг баримтыг нэр дэвшигч нэг бүрээр нягтлан үзээд МАХН-аас нэр дэвшүүлсэн 28 нэр дэвшигчдээс 4, ИЗНН-аас нэр дэвшүүлсэн 8-н нэр дэвшигч, МАН-аас нэр дэвшсэн 35 нэр дэвшигчийг бүртгэсэн байна. Харин хуульд заагдсан бичиг баримтын зөрчилтэй МАХН-аас нэр дэвшсэн 24, ХҮН-аас нэр дэвшүүлсэн 4 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Ардчилсан намын тухайд 2 тамга, нэр дэвшигчдийн 2 жагсаалт бүхий 2 хүсэлт ирүүлснийг нягтлан шалгаж хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Учир нь Ц.Ганбат даргатай нам нь хууль ёсны гэж АН-н ЕНБД-н үүрэг гүйгэтгэгчийн албан бичиг, хуучин тамгыг хүчингүй болгосон тогтоол ирсэн боловч нөгөө тал нь гомдол гаргасан учраас Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.Цагдаагийн байгууллага шалгаж аль тал нь хууль ёсны намын байгууллага гэдгийг нотолсны дараа Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг шийдвэрлэхээр түдгэлзүүлсэн байгаа юм байна. Бие дааж нэр дэвшүүлсэн 25 нэр дэвшигчээс 5 нэр дэвшигч нэрээ татсан тул одоогоор 20 бие даан нэр дэвшигчийн материалыг шалгаж байгаа талаар Сонгуулийн тойргийн хорооноос мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих