Ихэр 7-р сард өөрт дасал болсон сэжигч зангаа мартахыг хичээх
хэрэгтэй. Ихэнх хүн таныг бус өөрийгөө чухалчилж үздэг гэдгийг ойлго.
Тиймээс хэн ч таны эсрэг муу, зальтай төлөвлөгөө зохиогоогүй. Зарим нь
өндөр байр сууринаасаа таныг анзаарахгүй, олж харахгүй байх. Эргэн
тойрны хүмүүс өөрт тань талтай, сайн ханддагийг Ихэр мэдэж авна. Хэрэв
та хэн нэгнийг өөрт дургүй гэж боддог бол ойртож танилц, тэгээд
андуурснаа ойлгоно.
Хайр сэтгэл, гэр бүл:
Ихэр
сонирхолтой, шинэ харилцаа тогтоож чадна. Гэхдээ сэтгэл хөдлөлдөө бүү
захирагд, түүний оронд харилцан хүндэтгэх сэтгэлийг сонго. Ийм байдлаар
та амрагийн явдалд амжилт олно. Өөрийг нь гайхашруулж, бишрүүлсэн хүнд
Ихэр татагдах шинжтэй, дотно харилцаатай болоогүй ч дахин уулзахыг
хүснэ. Та санасан бодсоноо ил, шууд хэл. Ахуйн асуудлаа шийдэхэд
тохиромжтой сар. Гэртээ засвар хийхдээ хүн хөлслөлгүй найзуудаасаа
тусламж хүс. Хамтдаа цуг байх аятайхан боломжийг бүү алд.
Ажил, мөнгө санхүү:
Мэргэжлийн
салбартаа өөрийн хүчин чармайлтаар өндөр амжилтад хүрнэ. Хамт
ажиллагсад алдаа гаргаснаар та бусдыг манлайлах байр сууринд очих
бололтой. Ихэр одоо анализ хийхийг хүсэхгүй. Нөхцөл байдлаас болж нэг
бол шууд замаар явна, эсвэл жаахан ухарч, тойрон хариуцлагаас зайлсхийх
шинжтэй. 7-р сарын сүүлийн хагаст хөдөлмөрөө хөнгөвчлөх гоё арга олно.
Шинэчлэл мөн таны эргэн тойрны хүмүүст хамаатай. Таны гаргасан бүх
төлөвлөгөө амьдралд хэрэгжинэ. Гаднаас бөөн ашиг орлого орж ирнэ, мөн
хэн нэгнээс гэнэт бэлэг хүлээн авах байх.
Эрүүл мэнд:
Зуны
энэ сард бие тэнхээ сайн байна. Харин ойр дотны нэгэн хүнийг эмнэлгээр
дагуулж яван үзүүлэх бололтой. Бусдад туслах тусам таны биеийн байдал
сайжирч, сөрөг болон хэрэггүй энерги арилж байгааг мэдэрнэ. Дасал
болоогүй хоолноос болж ходоод өвдөж болзошгүй. Мөн хэтрүүлэн идэж
болохгүй.
Азтай өдөр: 2, 3, 8, 10, 13, 17, 25.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 5, 9, 14, 20, 22. Үргэлжлэл бий..
Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих