-Та гишүүнээр сонгогдсоноор МАХН УИХ-д суудалтай боллоо. Намын дарга, гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Юуны түрүүнд Орхончууд тэр дундаа Эрдэнэтчүүд сонгуульдаа идэвхтэй оролцож, МАХН-ыг УИХ-д суудалтай болгосонд талархаж байгаагаа хэлмээр байна. Намын дарга баяр хүргэсэн. Одоогийн байгаа нөхцөл байдал, сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаа ч өөрсдийнх нь дуу хоолой болсон хүн гарч ирсэнд талархаж байгаагаа Н.Энхбаяр дарга хэлсэн.
-МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. АН, МАХН сонгуульд "унасан” шалтгааныг та юу гэж харж байна вэ?
- МАХН хэдийгээр нэг суудалтай ч УИХ-д төлөөлөлтэй боллоо. Энэ их чухал. Гэвч өнөөдөр хамгийн гол асуудал бол Ардчилсан намд, ардчилал хамгийн том аюул учирлаа гэж үзэж байна. АН-ыг толгойлон удирдаж байсан нөхөд ард иргэдээ мартаж, ард иргэдийнхээ эсрэг ажилласаны "гор”ыг амсч байгаа нь энэ. Энэ байдлаас хамаараад ардчиллын эсрэг үйлдэл хийхээс болгоомжилж байна.
-Та хэрхэн ажиллах вэ?
-Өнөөдрийн хувьд Эрдэнэтчүүдийн төдийгүй ард түмний хамгийн их санаа зовоосон асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал юм. Хэдийгээр монгол эзэнтэй болсон мэт боловч тус үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашиг хөндөгдөх вий, Эрдэнэт хотыг, иргэдийг нь бодно гэсэн амлалт хэвээр байгаа эсэхийг харна. Мөн цөөнхийн талд дуу хоолойгоо гарган ажиллана.
Д.ЖАРГАЛ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих