Сүүлийн өдрүүдэд манай аймгийн нутгаар хэт халуун үргэлжилж, хуурайшилт ихсэж буйн улмаас ой хээрийн болон ахуйн түймрийн гаралт нэмэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн нутгаар 4 хээрийн түймэр гараад байна. Тухайлбал,
Чойбалсан сумын Хавирга өртөө орчмоор өчигдөр өглөө гарсан түймрийг Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 26 хүн ажиллаж оройн 23:00 цагт цурманд оруулж, 03:20 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт ойролцоогоор 45 км урт, 40 км өргөн газар шатжээ.
Яг одоо асч байгаа түймэр:
Халхгол сумын Ялалт баг орчмоор 2 түймэр гарлаа. Уржигдар Ялалт багийн "Замынхудаг” гэдэг газар хээрийн түймэр гарсныг орон нутгийн 16 иргэн, Матад суман дах газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 25 ажилчин, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 10 албан хаагч, нийт 51 хүн,
Халхголын төвөөс баруун урагш 80 км-т "Бортолгой” гэдэг газар өчигдөр
өглөө гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Матад
суман дах газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 25 ажилчин,
нийт 32 хүн,
Аймгийн төвөөс урагш Баянтүмэн сумын Өлзийт багийн "Гурванулаан” гэдэг газар урьд шөнө хээрийн түймэр гарлаа. Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 19 хүн тус тус унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн зэргэлдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн тийш 60 км орчимд түймэр гарч байгаа тухай ОБЕГ мэдээллээ.
Ахуйн түймэр:
Өчигдөр 10 мянгатын ойролцоо автомашин шатсан байна. Тодруулбал Хэрлэн сумын 7-р баг 33-р байрны хойд талд иргэн Ц-гийн "Аванти” загварын 84-42 ДОА улсын дугаартай автомашин шатсан дуудлагыг 2016.07.05ны өдрийн 07:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч унтраажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих