Өнгөрсөн жилээс эхлээд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон. Тодруулбал, иргэд долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд амрах юм. Хуульд заасан амралтын энэ таван өдөр Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй юм байна.
Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт, Эрээнцавын боомтууд 24 цагаар тус өдрүүдэд амралтгүй ажиллах юм байна.
Мөн олон улсын галт тэрэг болон нисэх онгоц эдгээр өдрүүдэд хуваарийн дагуу зорчино.
Дашрамд, АСЕМ-ийн уулзалттай холбогдсон нэмэлт хязгаарлалт байхгүй аж.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих