Их эзэн Чингис хаан таалал төгсөж түүний үр удам хаан ширээнд суув. Түүний хүүхдүүдийн үр сад болох Аригбөх, Хубилай нар Монгол гүрний хаан ширээний төлөө өрсөлдөж Хубилайн ялалтаар төгссөнөөр Их Юань гүрнийг байгуулж олон жил насалсан түүний түүх эхэлдэг.
Ази даяар, чухамдаа тухайн үед Хубилай хааны сүр хүчнээс ихэд айж, болгоомжилж байсан байдаг. Тэрбээр хаан хүний уурга нь урт, хуйв нь уужуу гэдгийг Ази тивд мэдрүүлсэн. Өдгөө Азийн олон орны номын сан болон түүхийн музейнүүдэд түүний тухай, тэр үеийн Монгол улсын талаарх маш үнэтэй мэдээ баримт, ном товхимол хадгалагдаж байдаг. Хубилай хаанаас болгоомжилж Тайланд, Кампучи, Бирм зэрэг улсууд цэрэг дайны холбоо хүртэл байгуулж байсан билээ. Хубилай хаан ширээнд сууснаас хойш Япон улсыг дайлаар мордохыг ихэд хүсэж байсан гэдэг. Тухайн үед түүний захиргаанд Солонгос, Хятад зэрэг улсууд бүхэлдээ орсон байдаг. Япон улсыг дайлахын тулд түүнд маш хүчирхэг усан флотын арми, хөлөг онгоцнууд хэрэгтэй байжээ. Тэрбээр шийдвэр гаргаж Японыг дайлаар мордохоор бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Маш олон урчууд иргэдийг Хятадын нутгаас авчруулан усан онгоц хийлгэжээ. Хубилай хаан өөрийн сүр хүчиндээ ихэд итгэж гар урчууд, мужаан дархчуудыг хурдан хийхийг шахаж шаардсан байдаг.
Дорно дахинд нөлөөгөө тогтоосон түүний армийг Наран улсын эрэгт найдвартай хүргэх усан онгоцнуудыг маш олноор нь богино хугацаанд үйлдвэрлэх хэрэгтэй байжээ. Аль ч улсын иргэд өөрсдийг нь дарлаж буй гадаадын иргэдэд сайн санадаггүйн адил Хятад урчууд усан онгоцны тэнцвэржүүлэгч модыг маш муу хийсэн байна. Учир нь тэрхүү тэнцвэрийн мод нь тааруу хийгдсэнээр далайн шуургатай байтугай нэлээд хүчтэй салхилсан үед усан онгоц тэнцвэрээ хадгалалгүй шууд живэх байдлаар хийгдсэн байжээ. Жанждаараа удирдуулсан Хубилайн арми Японы дайчин самуурай нартай Наран улсын эрэгт байлдсан. Энэ тулаанд хүний хүчин зүйлээсээ илүү байгалийн буюу далайн хар салхи ялалтыг Япончуудад авчирсан гэдэгт өдгөө ч олон хүн итгэдэг. Олон Япон хүн энэхүү хар салхийг "Аврагч салхи" хэмээн бэлэгшээдэг.
Тухайн үед 140000 хүнтэй Монголын арми далайд живсэн байдаг. Энэхүү нийтлэлийн эх сурвалжийг Японы нэгэн эрдэмтний Хубилай хааны армийн мөхсөн шалтгааныг судалсан баримтат киноноос олж авсан билээ. Тэрхүү эрдэмтэн Японы нэгэн арлын ойролцоо далайн уснаас Хубилайн үеийн тамгыг олж, улмаар далайд живсэн Монгол цэргийн хуяг дуулга, хувцас, эд өлгийн зүйлүүдийг олж, түүнчлэн тэдний нэлээд олон усан онгоцны хэлтэрхийг олж эвлүүлж эцсийн дүндээ усан онгоцны тэнхлэгний тэнцвэржүүлэгч гол модыг маш тааруу хийсэн болохыг олж тогтоосон байдаг.
Учир нь нэлээд олон тэнцвэржүүлэгч моднуудыг олсон ч бүгд л тааруу хийгдсэн байсан нь нэгийг бодогдуулна. Нэлээд их усан онгоц нь далайд бус энгийн голд зориулсан урт завинууд байсан нь олдворуудаас илхэн байлаа. Японы эрдэмтний дүгнэснээр хятад урчууд болон далайн хар салхины нөлөөгөөр Монголын усан флотын дайчид далайн ёроолд живж, улмаар тухайн үеийн Монгол гүрний хүчийг ихэд сулруулжээ.
bolod.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1821
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих