Ардын хувьсгалын 95, Дорнод аймаг байгуулагдсны 85 жилийн ойн баяр
наадам 2 дахь өдрөө үргэлжилж байна.Хүн зон олноороо цугларсан газар
худалдаа наймаа, хоол зуушны газрууд ажиллаж байгаа болохоор үүсмэл хог
ихээр гардаг.Энэ асуудлыг аймгийн удирдлагын зүгээс болон баяр наадам
зохион байгуулах хорооноос анхаарч хог хаягдлыг дор бүр нь цуглуулах
цэвэрлэх ажлыг зохион байгуулж "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-н
ажилтангууд цэнгэлдэх , морь барианы газарт ажиллаж байна.Мөн цаг агаар
хуураашилтай байгаа тул цэнгэлдэх болон морь бариан газрын тоосыг дарах
зорилгоор усны машин ажиллаж хөрсийг чийглэж байна. хамгийн гол нь баяр
наадмаараа цэвэр сайхан баярлахын тулд хүн бүр хог хаягдлаа зориулалтын
саванд хийж бие биеэ хүндэтгэх нь чухал юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18243
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих