Өнгөрсөн ням гарагт Халх голд нэг хүн живсэн харамсалтай явдал болжээ. Хохирогч Д.Баттулга нь 52 настай бөгөөд Халхгол сумын Цогтсүмбэр багийн орчмоор 17-ны өглөө 10 цагийн үед осолдсон байна. Талийгаачийн цогцсыг орон нутгийн иргэд хоёр өдрийн турш хайсны эцэст 19-ний мягмар гарагийн 10 цагийн үед "Зургаагийн тохой” гэдэг газраас олсон байна.
Иргэд та бүхнийг гол усанд аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сайтар сахиулахыг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих