УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, өмнөх сайд Ц.Цолмон "Элитийн 25” гэдэг байрыг хүлээн авч хувьчлах ажлыг эхэлсэн. Үүнийг хувьчлахад монгол ухаанаар хандаж шийдэж өгөөрэй гэж хүслээ. Гишүүн Д.Дамба-Очир гэнэт Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн талаар чуулган дээр мэдээлж Ерөнхий сайд, Сангийн сайд нар онцгой анхаарахыг Эрдэнэтээс сонгогдсоны хувьд уламжлав. Тэрбээр яагаад Сангийн яам 28 хувь, Хэрэг эрхлэх газар 23 хувь эзэмшиж байгааг ойлгохгүй байна, Монголын төр 51 хувь эзэмшдэг гэж ойлгодог гэлээ.
Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн нутгийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүнд баяр хүргээд анхаарвал зохих зарим асуудлыг дурдав. Тэрбээр эх оронч үзэл тань энэ албанд чухал, дунд сургуулийн сурагчид цэрэг эрсийн амьдралтай танилцдаг байх зэргээр бусад салбартай хамтарч ажилахыг захьсан юм.
Гишүүн Д.Болорчулуун Б.Бат-Эрдэнэ гишүүнийг эрийн хийморьтой сайхан бөхийн хувьд цэрэг эрсийн өмнө рапорт авахад сайхан харагдана гэж магтаад одоо цагийн цэргүүд "нялхарсан”, ургац хураалт зэрэг томоохон кампанит ажилд оролцуулах нь чухал гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цолны мөнгийг олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдэх талаар хуулийн төсөл боловсруулсныг яаралтай шийдүүлэхэд анхаарахыг захив. Цэргийн албан хаагчдын ар гэрийнхний амьдрал ахуй Батлан хамгаалах салбартай салшгүй холбоотой. Орон сууцны хангамжийн асуудлын талаарх хуулийн хэрэгжилтэд санаа тавьж ажилд нь амжилт хүсэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдохыг нийт гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэн юм.
Т.Ану
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих