Химич багш Д.Энхтайван агсны нэрэмжит " Химийн цагаан толгойн баяр " 2004 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд 2011 онд Д.Энхтайван агсан болон 1-р сургуулийн нэрэмжит химийн олимпиад болон өргөжиж 7 дахь жилдээ зохиогдох гэж байна. Зорилго: ЕБС-ийн сурагчдын химийн хичээлийн стандарт хангалтыг сайжруулах, хими сонирхогч сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, багаар хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжих, бүтээлчээр суралцах хандлагыг нэмэгдүүлэх Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-11-р ангийн сурагчид болон анги хамт олон
Хугацаа:2014.04.24-26-нд
Зохион байгуулалт: 12 жилийн 8,10,11-р анги гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.
Жич: 8-р ангиудын дунд химийн цагаан толгойн массын олимпиад 8-р ангийн "Цагаан толгой”-н 2-ын даваа 4-р сарын 24-нд сургууль тус бүр дээр мэргэжлийн багш нар солигдож шалгалт авна. Массын олимпиадад ангийн бүх сурагчдыг хамруулсан байх
10-11-р ангийн сурагчдын дунд химийн баг олимпиад/12 жилийн сургалттай 10,11-р ангиуд тус бүрээс 5 сурагчтай 1 баг оролцох/ 10-11-р ангийн баг олимпиад 4-р сарын 26-нд 9.00 цагт 1-р сургууль дээр болно.
Бүртгэл: Бүртгэлийг сургууль тус бүр дээр мэргэжлийн багш нар бүртгэж 2014.04.23-нд 1-р сургуулийн 209 тоотод багш Н.Дэлгэрмаад мэдүүлэг өгөх.
Шагнал урамшуулал: 8-р анги массын олимпиад
* I байр өргөмжлөл, мөнгөн шагнал
* II байр өргөмжлөл, мөнгөн шагнал
* III байр өргөмжлөл, мөнгөн шагнал Баг олимпиад:
* I байр алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
* II байр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
* III байр хүрэл медаль, өргөмжлөл,мөнгөн шагнал
* 8-р ангийн массын олимпиадаас "Уран бодолт”-ын аварга сурагчийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал Багийн нийт дүнгээр шилдэг сургуулийг шалгаруулж
* I байр шилжин явах цом өргөмжлөл
Журам: Техникийн зөвлөгөөн: 2014 оны 04-р сарын 23-ны өдөр 15.00 цагт 1-р сургуулийн 214 тоот ангид болно.
Ивээн тэтгэгч: Хэрлэн сумын засаг даргын тамгын газар ХААН банк Төрийн банк
Зохион байгуулагч: Дорнод аймаг Улсын тэргүүний 1-р сургууль
Д.Энхтайван агсны гэр бүл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих