Монголын бүх ард түмний спортын их наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцож буй манай аймгийн баг өчигдөр "Замчин спорт хороо”-ны багтай тоглосон юм.
Хагас шигшээ тоглолтод "Дорнод” аймгийн шигшээ баг торгуулийн цохилтоос хожсон. Тоглолт дууссаны дараа "Замчин” багийн Г.Лхагвасүрэн эсрэг багийн тоглогчийг цохьсон бол дасгалжуулагч Д.Буян-Өлзий шүүгчийн биед ноцтойгоор халдаж, танхайрсан. Түүгээр ч зогсохгүй хожигдолоо хүлээн зөвшөөрөхгүй талбай дээр суулт хийж, тэмцээний явцад зүй бусаар саад хийжээ.
Тэдний гаргасан спортын бус үйлдэлүүдэд МХБХ арга хэмжээ авч сахилга бат, ёс зүйн дүрмийн 4.2.7 заалтын дагуу багаар нь тэмцээнээс хассан. Мөн "Замчин” багийг тэмцээнээс хасаад зогсохгүй сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан тоглогчидод тусгайлан арга хэмжээ авахаар боллоо.
Дорнодын баг маргааш 12:00 цагаас "Үндэсний цом”-ын шигшээд таарч байсан Орхон аймгийн шигшээ багтай "Монголын бүх ард түмний XIV удаагийн спортын их наадам”-ын аваргын төлөө тоглоно.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих