Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрсөн зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Тэднийг өчигдөр Хил, хамгаалах ерөнхий газрынхан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байраар мялаасан билээ.
Тэгвэл өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулах юм байна.
GEREG.MNТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих