Монгол орны хамгийн нам дор цэг буюу д.т.д 552 метрт оршдог Хөх нуур нэлээд бохирдож, шаамий хорхой ихтэй болжээ. Онон-Улз голын сав газрын захиргаанаас энэ асуудалд анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдээлэв.
Шаамий хорхой загасны биед шимэгчлэн наалдаж, идэж гэмтээдэг. Мөн түрсийг нь иддэг учир хэт олширвол нуурын эко системийг алдагдуулах аюултай.
Хөх нуур нь Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т, нийтдээ 21 ам км талбайг эзлэн оршдог.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих