Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн
тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон
морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1.
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин хонь
өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх . Шүтэн барилдлага Нэр өнгө . Наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 08
минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал
худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад
сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь
тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Та
хангалттай анхаарал тавиагүйгээс болж дотны хүмүүстэйгээ харьцах
харилцаанд хүндрэл үүсэх бололтой. Энэ нь таны хариуцлагагүй, хөнгөмсөг
байдлаас болсон байна. Энэ байдал нь танаас буулт хийхийг шаардана.
Ноомой, идэвхигүй байдлаа даван гарах нь маш чухал. Үр дүн нь таныг
удаан хүлээлгэхгүй. Хамгийн гол нь өөрөө өөртөө үнэнч бай.
Үхэр (4/20-5/20) Таатай
өдөр. Та хичээл хийнэ гэж бодох ч хэрэггүй. Учир нь таны анхаарал
төвлөрөхгүй. Сайн найз болон гэр бүлийнхнийхээ аль нэгэнтэй нь хамт
сугалаа худалдан авахад таатай өдөр. Олон зүйлийг эргэцүүлдэг хүмүүсийн
хувьд энэ бизнес ихээхэн ашигийг авчирна.


Арслан (7/23-8/22) Завгүй өдөр. Ажлын хамтрагч чинь өвдөж танд хоёр дахин их ажлын
ачаалал ирэх бололтой. Хэдий та ажилдаа гаршсан байсан ч гэсэн энэ нь
танд хүндээр тусах болно. Хэрвээ та толгойгоо сийрэг хэвээр байлгаж
чадвал асуудал удахгүй намжих болно. Хайрттайгаа хоёулахнаа өнгөрүүлэх
гайхамшигт шөнө айлчилж байна.
Охин (8/23-9/22) Тайван
өдөр. Амьдралын эрч хүч охиныхоныг бусдын хийхийг хүсэж байсан зүйлийг
хийж дөнгүүлэхэд хүргэнэ. Ихэнх нь нийгэмтэй холбоотой асуудлуудыг
өөрийн мэт авч үзэх болно. Тавьсан зорилгынхоо төлөө зоригтой тэмцээрэй.
Энэ оройг гэр бүлийнхээ хүрээнд өнгөрөөгөөрэй.
Жинлүүр (9/23-10/22) Уулзалт, бага хурал зохион байгуулахад тааламжтай өдөр. Өнөөдөр та
маргаан, хэлэлцүүлэгт өөрийн сонирхолгүйгээр оролцох бололтой. Та урам
зоригтой, идэвхитэй, санаачилгатай, аман ярианы чадвартай байна. Зусар
бялдууч зангаа орхи. Та өнөөдөр амжилтгүй байвал бүгдийг гартаа барьж,
сэтгэл хөдлөлөө ухаанаараа захир. Ухаалаг, холч бай.
Хилэнц (10/23-11/21) Хямралтай
өдөр. Мацаг барих бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхийг зөвлөе. Удахгүй
таныг огт танихгүй газарт огт танихгүй хүмүүс урих бололтой. Үүнд тун
болгоомжтой ханд. Таны тэвчээртэй ухаалаг байдлаас цаашдын ажил хэргийн
амжилт шалтгаална.
Нум (11/22-12/21) Боломжоор дүүрэн өдөр. Нумын ордныхон нөхцөл байдал, үйл явдал бүрт
нэг бүрчлэн анхаарлаа хандуулах төлөвтэй байна. Гэр бүл болон хайртдаа
дарангуйлах зан гаргах нь гэр оронд чинь тав тухгүй уур амьсгал
бүрдүүлэх болно. Иймээс нөхөрсөг уур амьсгалыг уур уцаараар бүү
эвдээрэй. Амьдрах орчиноо өөрчилж болно.
Матар (12/22-1/19)
Өөртөө одоо болон ирээдүйд хамгийн хэрэгтэй зүйлээсээ эхлэн худалдаж
аваарай. Ингэвэл та сэтгэл хөдпөлөөрөө буруу эд зүйлс худалдан авахгүй
байх болно. Та гэр орноо шинэчлэх, гоо сайхнаар үйлчлүүлэх гэж байгаа
бол энэ ажил тань төвөггүй бүтэх болно. Өөрийн гаргаж байгаа зардлаа
тооцож үзээрэй. Эс бөгөөс санхүүгийн байдалд чинь хүндээр нөлөөлж
магадгүй.
Хумх (1/20-2/18) Хүнд өдөр. Энэ өдөр итгэл найдвар нуран унасан сэтгэл гонсойлгосон өдөр гэдгээрээ хумхынханы санаанд үлдэнэ. Хайртдаа хууртагдах буюу хайрт тань хуурмаг байсныг мэдээд та цочиролд орох болно. Өөрийн тулах цэгийг зөв олохыг хичээ.
Загас (2/19-3/20) Ерөнхийдөө аюултай өдөр. Хууль шүүхтэй холбооотой хүндрэлтэй асуудал, хуурамч мэдээлэл авах болон ажил, гэрт асуудал гарч болзошгүй. Бичиг баримтаа цэгцэл. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билэг нь үнэн байх болно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих