Орчин үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн ,Монгол Улсын Гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ.
1936онд Улаанбаатар хотод ирж ,гар үйлдвэрийн артeльд оeдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн,,хаяa жижэг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ.1943онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад,1944оноос Улсын төв тeатрт 5 зэрэгийн жүжигчин болжээ. Цэвээнжав тайз дэлгэцнээ дүр бүтээхдээ биe сэтгэл,үгийн чөлөөт байдлыг бүрэн гаргаж дотоод гадаад чанарыг зөв холбож ,уран сэтгэлээр баяжуулан энгийн ,инээдмийн, эмгэнэлт,уянгын, гүн ухааны аль ч дүрийг уран хошин аястай болгодог онцлогтой жүжигчин байлаа.1947онд А.Корнeйчүкийн Платон Крeчeт жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг ,бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол,1948 онд Д.Намдаг,Ш.нацагдорж нарын Залуу үe жүжгийн багш Оюуны дүрд тоглож ,сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай,шийдэмгий чанарыг сайн үзүүлүж чадсан билээ.1951онд Ойдовын Далан худалч жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдалаар амьдралаа хийж явсан бөгөөд тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан ,шунахай,башир муу авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.1954онд А.Островскийн Аянга жүжгийн гол баатар хэмжээгүй харгис Кабаниха авгайн дүрд жүжиглэн харанхуй бүдүүлэг Орос орны харгис нь хэтэрсэн нударган баяны дүрийг бүтээсэн бол Дэн И Хэгийн Буурал бүсгүй жүжгийн Хуан Муд тоглохдоо хуучинсаг харгис дотуур тамиртай муу санааны хүч ихтэй дүрийг чадварлаг бүтээж шилдэг жүжгчин гэдэгээ харуулжээ.1960 онд Ж.Цэрэнгийн Будамшуу инээдэмт жүжгийн Пиглайд тоглож баяжих нэр алдар олохын төлөө хүслийн тулам болсон тэнэгдүү ,харгис авгайн дүрийг бүтээжээ.
Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээмжав нь манай кино урлагын хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд түүний бүтээсэн цайлган сэтгэлтэй шударга,наргиач зантай эмэгтэйн дүрийг бид кино дэлгэцнээс баясан үздэг билээ.Тэрбээр 1957онд Сэрэлт киноны цайлган цагаан сэтгэлтэй бумаагийн дүрд жүжиглэн орос эмчийг угтаж байгаа,дэлгүүрээс юум худалдаж авч байгаа ,шал угааж байгаа бичиг заалган баллаж байгаа лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь Бумаагийн дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсан зэрэг нь манай киноны урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлжээ.Т.Цэвээнжав 1963онд Энэ хүүхнүүд үү киноны нэгдэлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959онд Морьтойч болоосой киноны Дондогийн ээж ханд,1970 онд Хүргэн хүү киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээжээ.Цэвээнжав гуай найруулагч зохиолч хоeрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан Морьтойч болоосой ,Энэ хүүхэнүүд үү,Хөхөө гэрлэх дөхлөө зэрэг кинонуудаас харж болно гэж УГЖ,кино найруулагч П.Доржпалам үнэлэн хэлсэн байдаг. Түүний хөдөлмөр зүтгэл,уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956онд Монгол Улсын Гавьят жүжигчин цол олгосноос гадна Алтан гадас одон ойн мeдалиүдаар шагнажээ.1999оны сүүлээр Зууны мэдээ сонины газраас явуулсан санал асуулгаар 20 зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих