"Хүрхрээ" дээд лиг өчигдөр буюу ням гаригт өндөрлөсөн. Тус тэмцээний хаалтын тоглолт хүрлийн төлөөх чухал тулаан байсан юм. Энэ тулаанд "Улаанбаатарын унаганууд" болон "Хоромхон" баг өрсөлдөж, 2:1-ээр "Улаанбаатарын унаганууд" ялалт байгуулсан ч эсрэг багийн хамгаалагч О.Оюунбаатарын ялалтын үнэ цэнэтэй гоолын ачаар баг нь хүрэл медаль хүртэж, 20 сая төгрөгийн эзэн болсон билээ.
Энэ тоглолтын баатар. "Хоромхон"-ы хамгаалагч О.Оюунбаатарын гоолын цохилт.
20 саяын үнэ цэнэтэй гоол. Тоглолтын 82 дахь минутад энэ гоол ороогүй бол баг нь дөрөвдүгээр байр эзэлж, дөрвөн сая төгрөгийн урамшуулал авах байв.
О.Оюунбаатарын гоолын баяр. Түүний гоолын ачаар баг нь лигийн III байр эзлэв.
"Хоромхон"-ы медалийн баяр.
Энэ улирлын шилдэг хаалгач: Б.Ариунболд (Эрчим)
Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим)
Улирлын шилдэг довтлогчоор О.Мижиддорж (Хангарьд), хамгаалагчаар Д.Төрбат (Хоромхон) нар тодорсон.
Тэмцээний шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ тодров.
Лигийн шилдгүүдийг хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалдаж байв.
Шийдвэрлэх үед чухал гоолын ачаар III байр эзэлсэн "Хоромхон" баг 20 сая төгрөгөөр шагнуулав.
Орон нутгийн ганц төлөөлөл Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" клуб мөнгөн медаль, 30 сая төгрөгийн урамшуулал авлаа.
"Эрчим" клуб 10 дахь түрүүгээ авч, 40 сая төгрөгийн шагнал авлаа. Энэ үеэр тус багийн зарим тоглогчдын эхнэрүүд өөрсдийн гараар урласан бялуугаа бэлэг болгон өгсөн юм.
Түүнчлэн "Улаанбаатар сити" клубийн эзэн багийнхаа лидер тоглогч М.Алтанхүүд суудлын автомашин, таван сая төгрөгийн хамт бэлэг болгон өгсөн юм. Мөн "МИАТ” ХК-ын хамт олны дэмжлэгтэйгээр "Хүрхрээ” үндэсний дээд лигийн нэг азтай үзэгч Германы алдарт клуб "Борусиа Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрхтэй болсон юм. Тэрхүү азтаныг өнөөдрийн үйл ажиллагааны үеэр тодруулахад "00005095” дугаартай тасалбарын эзэн (МХБХ байранд ирж эрхийн бичгээ авна уу) тодорлоо. Бүтэн зургаан сарын турш 18 тойргийн 96 тоглолт явагдахад NTV телевиз 68 тоглолтыг нь шууд дамжуулсан бөгөөд давхардсан тоогоор 375 мянга гаруй үзэгчид "Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолт үзсэн тоо гарчээ.
Энэ жил хөлбөмбөгийн ногоон талбай гэрэлтүүлэгтэй болсон. Олон улсын
хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Монголын хөлбөмбөгт гэрэл нэмсэн
чухал үйл явдал болсон ч одоогоор зарим техникийн ажил дутуу байгааг
холбооныхон өгүүлсэн юм. Ирэх улирлын өмнөхөн эдгээр ажлаа дуусгах
зорилготой бөгөөд ингэснээр хөлбөмбөгийн тоглолтууд үдшийн 20 цагаас
эхэлж болох нөхцөл үүсэж буйг удирдлагууд онцоллоо. Хэрвээ тоглолтууд
орой үдшийн цагаар саадгүй тоглож эхлэвэл лигийн тоглолт есдүгээр сардаа
багтаан дуусах боломжтой аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих