Энэ онд хийж буй гурав дахь удаагийн цахим хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал, Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Дашням Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож, 12 сумтай шууд холбогдлоо. Хурлаар цаг үеийн байдалтай холбогдуулан дараах үүрэг, чиглэлийг өгөв.
- Монгол улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоног 2016 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд тохионо. Энэ өдрүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтын талаар олон нийтэд мэдээллэх,
- Сум бүр төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг иргэдэд хэрхэн нээлттэй, ил тод болгох, мэдээллийг тухай бүр мэдээлж үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангаж, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллах,
- 2016 оны 10, 11, 12 дугаар сард олон жилийн дундажаас ахиу хэмжээний цас орж, мал
өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэж байгаа тул хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, эрс хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах,
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 2016 оны 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж холбогдох байгууллагад биелэлтийг тухай бүр тайлагнах,
- Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа цаг үед хэмнэлтийн горимд шилжин ажиллаж үргүй зардал гаргахгүй байхад анхаарч Монгол улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах,
- Намрын хуурайшилттай байгаад анхаарч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах,
- 2016 оны 10 сард орон нутгийн ээлжит сонгууль болно. Төрийн олон албан хаагчид хэсгийн хороонд ажиллаж байгаатай холбогдуулан төрийн ажлыг цалгардуулахгүй ажиллах зэрэг 11 үүрэг, чиглэл өглөө.
Цагаан-Овоо сумын удирдлагууд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатыг тус суманд ажиллах үеэр Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн халаалтын асуудал хүнд нөхцөлд байгаа талаар танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Энэ тухайгаа цахим хурлын үеэр тодруулж асуулаа. Аймгийн Засаг даргын орлогч энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар хариу өгөв.
Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих