БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад хандаж бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга танаа
2014 оны 2 cард "Уран зохиолын хичээл хасах тухай огт яриагүй" гэсэн яриаг минь хассан болгож ММ агентлагийн сэтгүүлч Санчирмаа олон нийтийг шуугиулсны дараахан Лу.Гантөмөр сайд "чамайг Тулга ах дуудаж байна очоод уулз" гэж хэлсний дагуу би анх удаа таны ажлын өрөөнд очиж уулзсан. Тэр үед "чи санаа зоволтгүй би ч гэсэн 17 чингэлэг спиртээр л олонд танигдсан" гэснээс өөр нэг олон зүйл яриагүй ч надад санаа тавьж зөвлөгөө өгч байгаад тань талархаж байсан.
Гэвч энэ хавраас хойш болж байгаа үйл явдлыг дүгнээд үзэхээр танд хандахаас аргагүйд хүрлээ.
Мүүн гэдэг нэрээр Боловсролын салбарт хийсэн бүх зүйлийг харлуулах улмаар Лу.Гантөмөр сайдын эсрэг Мөнхбаясгалан, судлаач Батзориг, Цэрэн гэдэг хүмүүс бүлэглэн дайрч байгааг АН-ын шинэчлэл удирдлагын төлөөх далд хирнээ ил тэмцэл гэж харж байна.
Тулга ахаа та өөрөө ил гараад бодлого, шийдлээ яриад Лу.Гантөмөр сайд шиг шударгаар өрсөлдөж болдоггүй юм уу?
Энэ тэмцлийнхээ золиосонд намайг оруулж миний амьдрал, гэр бүл, хийж бүтээх ирээдүйгээр минь тоглох нь арай л хэрээсээ хэтэрч байна. Та ч гэсэн охидуудтай биз дээ. Таны охин над шиг ийм байдалд ороход таны сэтгэл тайван байх уу? Миний эцэг эхийн сэтгэл ямар их шаналж зовж байгааг мэдрэх надад ямар хэцүү байдгийг үгээр хэлэх ч арга алга. Би залуу хүн, эмэгтэй хүн, ээж хүн, надад ч бас өвддөг сэтгэл байдаг юм шүү Тулга ах аа.
Ардчилалын үнэт зүйл болох хүний эрх, хариуцлага, оролцоо гэдгийг зохион байгуулалттай мөнгөөр үер буулгасан удаа дараагийн PR үйл ажиллагаа тань устгаж үгүй хийсээр байна. Хүн бүхэн таныг орос эхнэртэйг мэднэ. Хэзээ нэгэн өдөр таны хүүхдүүдийг эрлийзээр нь дуудаж алагчлах тийм л нийгмийн сэтгэл зүй, ухамсарыг та бүрдүүлж байна шүү дээ.
Хүүхэд бүр хөгжснөөр өөрийн амьдралдаа эзэн болж хэн нэгэнд худалдагдахгүй, хэн нэгнийг дагаж ухамсаргүйгээр ямар нэгэн үйлдэл хийж бусдыг хохироодоггүй бүтээлч иргэнийг хөгжүүлэхийн төлөө боловсролын чанарын шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ ажилд сайн зүйл ч байгаа хөгжүүлэх зүйл ч байгаа. Гэтэл хамгийн ихээр хайрлаж, хүн бүхэн бүтээлчээр оролцож дэмжих учиртай боловсролын салбарыг минь хүн бүхэн дуртайгаараа элдэвээр муулж гоочлох болсон нь олон нийтийн ирээдүйдээ итгэх итгэлийг үгүй хийж байна.
Таныг сайн хүн болгох гэж бусдын нэр хүндийг унагаж, хэн ч биш болгох ажлыг гардан хийж байгаа хүмүүсийг та өнөөдөр санхүүжүүлж байгаа нь Монголын ирээдүйд маш том гарз.
Монголчууд "тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ", "хүн тэжээвэл толгой цустана" гэдэг нь үйл үйлээ л дагуулдагийн зарчим гэж би ойлгодог.
2016.11.06
Наран-Очир овогт Баавгайн Насанбаяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20483
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих