БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад "Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ. 2012-2016 онд уг төсөл үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговьаймгийн 5 дугаар сургууль,Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 мянган ам.долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу талууд үүсч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих