Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Зам тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТААС зарим зүйлийг тодрууллаа.
-ТавантолгойГашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад Засгийн газрын байр суурь ямар байна вэ?
-Бид аль болох хурдан эхлүүлэх л зорилттой байна. Автомашинаар нүүрсний тээврийг хийхэд 10-12 сая тонноос хэтрэхгүй нь тодорхой. Иймээс төмөр замыг тавих зайлшгүй шаардлага байна. Энэ бүтээн байгуулалтыг хийчихвэл жилдээ 30 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж бүрдэх юм.
-Хятадуудын барьсан төмөр зам, манайхны шинэ төмөр зам хоорондоо 30-аад км-ийн зайтай гээд байх юм. Тэгээд яаж холбогдох вэ?
-Гашуунсухайт боомт дээр очоод Хятадын төмөр замтай хаагуур яаж холбогдох талаар уулзаж ярилцлаа. Одоохондоо эцсийн шийдэлд хүрээгүй байна. Манай ГХЯ-наас Хятадын талд ноот бичиг хүргүүлсэн. Түүнд хилийн 700 дугаар баганын зүүн талаар төмөр замаа холбох саналаа илэрхийлээд байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ташкентад Хятадын талтай уулзахдаа ч энэ хувилбарыг уламжилсан. Өмнөд хөрш хилийн 703 дугаар баганын зүүн талаар төмөр замаа авчраад тулгачихсан байдаг. Үүгээр холбогдоно гэвэл гүүрэн зам тавих хэрэгтэй болчихоод байгаа юм. Үүнд 120-150 сая ам.долларыг нэмж санхүүжүүлэх шаардлагатай. Иймээс энэ талаар дахин ярилцахаас өөр аргагүй болчихоод байна.
-Чингис бондын хөрөнгө, Хөгжлийн банкны санхүүжилтээс 200 сая ам.доллар "залгичихаад” байгаа төмөр замын бүтээн байгуулалт одоо хэдэн хувьтай байна вэ?
-Төмөр замын далангийн ажлын 80 гаруй хувийг хийгээд зогссон. Шалтгаан нь санхүүжилттэй холбоотой. Мөн Хятадын төмөр замтай холбогдох цэгээ тохироогүй байгаа нь ч нөлөөлсөн. Хоёр жилийн өмнөх энэ бүтээн байгуулалт бороо ус, байгалийн бусад хүчин зүйлийн нөлөөллөөр элэгдэж, эвдэрч буй учраас энэ ажлыг яаралтай цааш үргэлжлүүлэх л шаардлагатай байна.
Д.Мөнх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих