Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Зурагт зурагдснаар энэ өвөл нийт нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа аж. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр зуд нүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа юм байна. Иймд эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих