Судлаачид Moнгoл Улcын үйлдвэржүүлэлтийн түүхийг үндсэндээ гурав хувааж үздэг юм билээ. 1921-1960 онд үндэсний
үйлдвэрлэлийн суурийг тавьжээ. Мал аж ахуйн орон байсан Монгол энэ л
үеэс хөдөө аж ахуй, тэгээд аж үйлдвэрийн орон болжээ. Ингээд 1990 оныг
хүртэл үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх бодлогыг төр засгаас барьж байв.
Өөрөөр хэлбэл, тав таван жилээр хөгжих социалист төлөвлөгөөгөө
давуулан биелүүлж, "Таван жилийн гавшгайч"-дыг төрүүлж байсан үе юм.
Харин 1990 оноос хойш улс орны эдийн засаг бүхэлдээ зах зээлийн
тогтолцоонд шилжиж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шилжилтийн
хямрал энэ салбарыг нөмрөв. Зарим хүн үүнийг үгүйс гэж "Шилжилтийн үе
дууссан, үйлдвэржүүлэлтийг сэргээх бодлого, төлөвлөлтийн он жилүүд
эхэлсэн" хэмээн ярьдаг.
Үе үеийн Засгийн газрын тэргүүнүүд ч импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээ амласаар ирсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар ч ийм амлалт өгч, ард түмэндээ таалагдах жишгийг мартсангүй. Бүр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдээ ч хөхиүлэн дэмжинэ гэж аятайхан хачир нэмсэн. Бодитойгоор хэрэгжих боломжтой нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд "Чингис" бондоос тодорхой хэмжээний мөнгө өгнө гэдэг Ерөнхий сайдын мэдээлэл байв.
Бид ноолуурын салбарыг нэлээд ахицтай яваа үйлдвэрлэлд тооцдог. Засгийн газраас ч гурван жилийн өмнөөс 150 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг энэ салбарт өгч эхэлсэн юм. Үүний дараа ноосны үйлдвэрлэл орж байна. Өмнө нь "цагаан алт" буюу ноосоо авдаггүй, бэлтгэдэггүй байсан бол одоо нийт 16 мянган тонн ноосныхоо бараг 90 хувийг дотооддоо боловсруулдаг болжээ. Хялгасыг нь ялгаад ноолуурлаг хэсгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Харин хялгастай хэсгээр нь ханы дулаалгын материал, эсгий хийдэг зэрэг тус салбарт сайн мэдээ зөндөө.
Харин арьс ширний салбар ерөөсөө дэмжлэг авахгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс төр, засгийн хэмжээнд арьс ширний салбарт нэлээн дорвитой ажлуудыг єнгєрсєн жилээс авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас арьс ширийг түүхийгээр нь экспортод гаргахгүй байх, дотооддоо бэлтгэх тогтолцоог бий болгох зорилгоор үндэсний vйлдвэрлэгчдэдээ арьс ширээ тушаасан хүмүүст 40 тэрбум төгрөгийн урамшуулал олгох зохицуулалтыг хийсэн. Үүний үр дүнд бид арьсаа дотооддоо бэлтгэх, үйлдвэрүүд маань техникийн шинэчлэл хийх бололцоотой болжээ.
Гэхдээ байнгын урамшууллын аргаар энэ салбар урагшлахгүй гэж шүүмжлэх нэгэн ч бий. Үүнийг салбарын яамны мэргэжилтнүүд тайлбарлахдаа "Бид дандаа урамшууллын тогтолцоогоор ажиллахгүй. Хөдөө аж ахуйн биржийн тогтолцоо руу шилжиж байгаа. Мөн малчдын хоршоо бий болж байна. Өмнө нь бид түүхий эдээ авч чаддаггүй байлаа. Үйлдвэрүүд маань хөрөнгө мөнгөний хомсдолтой учраас дандаа гадаадын худалдаачдын мөнгөөр манай түүхий эдийг ченжүүд аваад зөвхөн анхан шатны боловсруулалт хийгээд экспортод гаргаад явуулчихдаг байсан юм.
Тиймээс дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, валют оруулж ирж чаддаггүй байлаа. Харин одоо үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахын тулд дотооддоо ноос, ноолуур, арьс ширээ тушаасан малчдад нэмэлт урамшуулал олгож байна. Энэ нь үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдийг бий болгох бодлого юм. Яваандаа Хөдөө аж ахуйн биржээр арьс шир арилжаалдаг болно" гэв. Манай улсад 60 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдгээс 98 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд тэднийгээ дэмжих гээд байгаа юм.
Өр зээл тавин байж олсон мөнгөөрөө жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнес, эрхэлж буй үйл ажиллагааг нь дэмжлээ гэхэд үр дүн юу вэ гэдэг асуулт бас гарна. Тэднийг битгий дэмж гэж байгаа юм биш. Харин жижиг, дунд vйлдвэрлэгчид хэзээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох юм бэ. Аймаг, сум болгонд яг адилхан загвартай бvтээгдэхvvн үйлдвэрлэдэг жижиг, дунд vйлдвэрлэгчид хэдэн тийшээ хараад суучхаар энэ салбар цаашид хөгжих үү. Эсвэл төр засгаас өгдөг урамшууллаар хөл дээрээ босох уу. Үгүй бол маркетинг, менежментээ шинэчлэн сайжруулж, хоорондоо хоршиж нийлэх нэг нь нэгдээд үзвэл ямар вэ.
Г.Ганчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих