Даваа гараг бүр хуралддаг аймгийн удирдах ажилтны шуурхай
хуралдаанаар аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой
мэдээллүүдийг хүргэж, холбогдох шийдвэр, үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт гарсан аймгийн Засаг даргын
захирамжуудыг танилцууллаа. Мөн нээлттэй утас 70582233 дугаарт 2016 оны
01.04-11.24 хүртэлх хугацаанд иргэдээс нийт 400 санал хүсэлт, өргөдөл
гомдол ирснийг холбогдох байгууллагуудад нь уламжлан, цаг тухайд нь
шийдвэрлүүлэн ажиллаж байна.
АЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 15 агентлагаас хамтарч ажиллах санал иржээ. ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар эдгээр байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах чиглэлээ танилцууллаа. Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг ХХК”-ийн газрын тосны 19, 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” ХХК-ийн дөрвөн ажилтан хордож нас барсан талаар мэдээлэл өгч, холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих