Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн "Вольф" бенз загварын автомашиныг зарим аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өчигдөр /2016.12.05/ болов. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-ын удирдлага, нийслэл аймгийн цэргийн штаб, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Засаг Даргын Тамгын газрын цэргийн штабт "Мерседес Бенц Вольф G-250" загварын автомашиныг хүлээлгэн өглөө.
Эдгээр автомашин Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоог иж бүрэн хийгдсэн, техникийн бэлэн байдлыг бүрэн хангажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21256
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих