УМЭАЦЛаборатори, Зооноз өвчний үндэсний төвтэй хамтран 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Боом өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний үнэлгээний аргачлал" сургалтыг Эрүүл мэндийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс, Хэрлэн сумын МЭҮТасаг, "Ветпом" ХХК, нийт 6 байгууллага, аж ахуйн нэгжийн 10 холбогдох мэргэжилтэн, малын эмч нар хамрагдлаа. Сургалтын гол зорилго нь боом өвчний голомтод мөрддөг эрх зүйн орчин, нийтлэг бэрхшээл, удирдах дээд байгууллагын оролцоо, дэмжлэгт үйл ажиллагаа, хамтын үйл ажиллагааний давхардал, урьдчилан сэргийлэх хэрэгжилт, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж , санал бодлоо солилцлоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21277
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих